Гэрлүүгээ орох гэж явсан эмэгтэйг орцонд зодож дээрэмдсэн этгээдийн бичлэг цахим орчинд тарж олны анхаарлыг татаад байсан билээ.
Хэрэг энэ сарын 19-ны өдөр гарсан бөгөөд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах Сити 18 дугаар байрны II орцны камерт үлдсэн бичлэгийн дагуу цагдаагийн байгууллага хурдан шуурхай ажиллаж зургаан цагийн дотор сэжигтэнг баривчилсан юм.
Бусдын биед гэмтэл учруулж санаатайгаар үйлдсэн сэжигтэн Б.Баярцогтод Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг гаргажээ.
www.seen.mn
Сэрэмжлүүлэх зорилгоор бичлэгийг хавсаргав
www.seen.mn