Швейцар улсын иргэн 24 настай Селин Чентино гоо сайхны мэс засалд 50,000 ам долларыг зарцуулжээ.
Тэрээр дунд сургуульд байхаасаа л өөрийн гадаад төрхөнд сэтгэл дундуур байсан бөгөөд өөрийгөө өөрчилж царайлаг нөхөртэй болохыг мөрөөддөг байсан гэнэ.
Тийм ч учир 2013 оноос хамар, уруул хөх, бөгс зэрэг олон газартаа 50,000 ам доллараар хагалгаа хийлгэж дүр төрхөө өөрийн хүссэн хэмжээнд хүртэл өөрчилж чадсан ч одоог хүртэл нөхөртэй болж чадаагүй байгаа аж.