ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас “Гүзээгүй тѳрийн албан хаагч” хѳтѳлбѳрийн хүрээнд “Эрүүл мэнд-Эрхэм баян” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр талууд хамтран ажиллах талаар санал солилцож “Тамхигүй орчин” аянд нэгдэх цаашлаад бусад төрийн байгууллагуудад үлгэрлэн, уриалах тал дээр санал нэгдсэн байна. Эмнэлгийн хамт олон хѳтѳлбѳрийн хүрээнд мөрдөн байцаах албанд 800 мянган төгрөгний өртөг бvхий “СУУРИН ДАPАЛТЫН АППАРАТ” суурилуулан бэлэглэж, албан хаагчдад эрүүл мэндийн үзлэг, оношлогоо хийж зөвлөгөө өгсөн байна.