Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны хоёрдугаар сарын 18-наас хоёрдугаар сарын 25-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.
– Ихэнх хугацаанд цаг агаар тогтуун байна –
Баруун аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 22-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 22-нд нутгийн хойд, 23-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгороор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 23-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 23-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: Бүх хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар