Энэ сард нийслэлд хотод бүртгэлтэй, тээврийн хэрэгслийн нь улсын дугаар 3 болон 8-аар төгссөн автомашины эзэмшигч нар татвараа төлнө.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.
- 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
- 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
- 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
- 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
- 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард
Татвар төлөгч нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлөх гэж байгаа бол өөрийн харьяаллын дагуу дүүргийн татварын албанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас болох www.smartcar.mn сайтаар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.
Хэрэв та банкаар дамжуулан төлсөн бол татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа шалгуулж, тамга даруулан баталгаажуулна. Харин онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд хавсаргах эсвэл татвар хураа дурыэ цэгт төлбөрийн баримтаа шалгуулж, тамга даруулан баталгаажуулах шаардлагатай юм байна.