Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох 3-р сарын 8-нд Турк улсын Станбул хотын Бэйогду-д нэгэн эмэгтэй аллагын золиос болсон бөгөөд энэ хохирогч гэх Монгол улсын харъяат К.Л нь өөрийн найз залуу гэж таамаглаж буй Идрис Ч-ийн гарт буудуулан хөнөөгдсөн талаар турк улсын хэвлэлд нийтэлжээ хэмээн цахим орчинд мэдээлэл тарсан билээ.
Харин энэ талаар Гадаад харилцааны яамны холбогдох албан тушаалтнаас тодруулахад, “Хувь хүний нууцтай холбоотой асуудал болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Турк руу холбогдож байгаа. Станбулын консулаас албан ёсны мэдээ ирээгүй байна” гээд мэдээлэл өгөхөөс татгалзлаа.