Ч.Чамин-Эрдэнэ агсны үхлийн хэргийн гэрч гэгдээд байсан Г.Улсболд гэх залуу нас барсан талаар Цэнхэр үс Цэрэн цахим хуудсаараа мэдээлсэн билээ.
Харин Г.Улсболд нь энэ хэрэгтэй холбоогүйгээр нас барсан гэх ба тэрээр хоёрдугаар сарын 27-ны өдөр өөрийн амийг егүүтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж. Тодруулбал, талийгаач Г.Улсболд нь өөрийн амьдардаг байрны ариун цэврийн өрөөнд өөрийгөө зүсч амиа хорлосон байжээ. Хэргийн газраас, 0.33 хэмжээтэй архины шил болон улаан өнгийн иштэй хутга эд мөрийн баримтаар хураан авсан бөгөөд хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Талийгаач Г.Улсболдын ар гэрийнхний зүгээс түүнийг Ч.Чамин-Эрдэнийн хэрэгтэй огт хамааралгүй гэдгийг хэлж байгаа ба нас барсан хүний нэрийг барьж олон нийтэд ташаа мэдээлэл хүргэж байгаа нэр бүхий хүмүүсийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргаад байгаа аж.
dorgio.mn