Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл “Чааваас Ерөнхийлөгч намайг айлгах гээд байгаа юм уу? Чадахгүй ээ!” нэртэй нийтлэл бичжээ.
Уг нийтлэлдээ тэрээр өөрөө “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай ямар ч хамаагүй гэдгээ дурьдаад Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав нарыг айсан гэж бичсэн байна.
Мөн уг нийтлэлд: “
Ерөнхийлөгчийн багийнхан хүмүүсийг айлгаж ичээгээд зогсохгүй, миний хамгийн эгдүү, зэвүүг зэрэг хүргэж байгаа зүйл нь 90 оны Ардчилсан хувьсгалыг маань “түүхийн алдаа”, “өнөөгийн муу муухайн эхлэл” гэх мэтээр “цензүргүй түүх”-ээрээ дайрсан явдал. Сүүлдээ бүр ардчилал бол Монголыг Хятадын нөлөөнд оруулах бодлого байсан мэтээр “шааж” байна.
Ёстой хуцваа! Тэгэж ярих юм бол Ардчилсан хувьсгалын үр өгөөжийг хамгийн их хүртсэн хүний нэг бол Х.Баттулга мөн!
Би юуг ч тэвчиж чадна. Тэвчсээр чиг ирсэн. Харин амин голоос хайртай Ардчилсан хувьсгалыг минь гутааж харлуулахыг тэвчиж чадахгүй. Ардчиллыг устгахыг тэвчихгүй. Монголыг дахин Оросын “колони” орон болгохыг тэвчиж чадахгүй!
Чааваас Ерөнхийлөгч намайг ичээж айлгах гэнэ, чадахгүй ээ! Тэгэхийн оронд ардчилал, Үндэсний эрх чөлөөг маань оролдолгүй зүгээр орхичих. Монголчууд эрх чөлөөтэй байг. Би санаа амарч, өөрөө яваад өгнө!” гэжээ.
sonin.mn