ЭХЭЭС ШАЛТГААЛАХ УДАМШИЛ…..
Эр хүн хичнээн ухаантай чадалтай байгаад эхнэрээ буруу сонговол тэр
эмийн ген илүү давамгайлдаг учир сайн сайхан үр хүүхэд хүсээд ч хэрэггүй
аж. Учир нь эцгийн биш ээжийн ген илүү үр хүүхдэд удамшдаг болохыг
шинжлэх ухаан нотолчихсон байна. Дээр үед эхнэр хатад даа байтугай
татвар эмийг хүртэл сонгохдоо удам судрыг нь хардаг байсан өвөг дээдэс
минь үнэхээр ухаантай ажээ. Харин бид царай зүс, бэл бэнчин харж хань
ижлээ сонгоцгоох. Татвар эмээс ч буг эсвэл бурхан заяат таны үр төрөх
учир ухаантай дээдэс өөрийн үрийг бусармаг нэгэнд цацахыг үл хүсдэг
байжээ. Эрчүүд минь үрийн шингэнээ хаа хэнд цацахаа сайн бодож байх
хэрэгтэй ажээ. Орох орон, машинтай бол гайгүй ажилтай бол тэгээд л болоо
гэж бодох. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдгийг маш олон
зүйлээс харах юмдаа. Хичнээн мундаг аав байгаад ч эхээ л дагах ажээ.
Related Posts
Add A Comment