НӨАТ-ын 2018 оны буцаан олголтоо аваагүй 15627 иргэн байна. Арилжааны банкуудаас энэ иргэдийн буцаан олголтыг данс эзэмшигчийн нэр зөрүүтэй, данс хаагдсан, данс буруу гэсэн шалтгаанаар буцаажээ.
Тиймээс 2018 оны НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэд 2019 оны 04 дүгээр сарын 29-ны дотор өөрийн хувийн мэдээллээ шалгаж, баталгаажуулалтаа дахин хийх шаардлагатай байгааг татварын албанаас анхааруулж байна.
Мэдээллээ засварлах арга болон дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.