Нэгэн эцэг хүүдээ ийн өгүүлрүүн..
Хүү минь гуйя.. зугаа цэнгэлд дуртай болон тэнэг хүүхнүүдтэй л битгий орооцолдоорой. Энэ ёс суртахууны үнэ цэнийн ядуурал, хямдхан үнэлэмж тэнэглэлээс өөр юуг ч бий болгодоггүй. Эдгээр хүүхнүүд чамайг хүчтэй болгохгүй, тэд амьдралыг чинь алдаагаар дүүргэж, нийт эмэгтэйчүүдийг үзэх үзлийг чинь эвдэнэ тэрнээс бий болсон увайгүй байдал чинь чамд амьдралын ухааныг ч, ухаарлыг ч өгөхгүй. Сонголт сайн хийдэг бай.
Эелдэг зусар үг, магтаалыг баруун зүүнгүй битгий цац гэхдээ сайхан сэтгэлтэй байж ямар ч эмэгтэй байсан хүндэл яагаад гэвэл чи эр хүн. Энэ зүгээр нэг үг биш энэ бол хүч, унасан хүнийг хүнийг гомдоодоггүй, доромжилж доош нь хийдэггүй хүч. Хариуцлагатай бай. Өөрөө өөртөө , өөрийнхөө ажилд, өөрийн хийсэн үйлдэлдээ. Чиний хийсэн алхам бүр хүмүүсийн өмнө, өөрийнхөө өмнө, Бурхны өмнө хариулах хариулттай байх ёстой.
Хөнгөн хуумгай байхыг өөртөө бүү зөвшөөр. Алд, суралц тэглээ ч урагшил гэхдээ : Алдаа бүр чинь чамайг илүү хүчтэй болгодог гэж мэд. Өөрийгөө битгий хайрла. Хүмүүст тусла, зөвхөн өөрийнхөө төлөө битгий амьдар тэгвэл энд ч тэр, бас нөгөө ертөнцөд ч хариу нь ирэх болно. Ухаан бодол, сэтгэл зүрхээрээ том хүн бай. Сэтгэлийн тэнхээтэй байж юунаас ч битгий ай, айдастай бай гэхдээ энэ айдсаа давах хүч чадал, сэтгэлийн тэнхээтэй бай. Эр хүн гэж хэлэгдэх боломжтой бай. Юмыг цэвэр тунгалгаар харж чөлөөтэй сэтгэ. Зүрх сэтгэл чинь бусдын үнэлэмж, хов жив цуурхалаар бүү манараг.
Тэгээд надад итгээрэй чиний хайрлах эмэгтэй чинь чамтай усны дусал шиг адилхан байх болно. Яг адилхан хүчтэй бас амьдралын ухаантай. Замаасаа жаахан хазайсан ч өөрийнхөө замаар, өөрийн итгэл үнэмшлээр явж байгаа. Зүрхэндээ шархтай, амьдралдаа алдсан ч байж болно, гэхдээ сонголт нь ухамсарлаж хийсэн, амьдралдаа ганцхан удаа хийх сонголт байх болно. Яахав хурц хэл амтай ч байж болно гэхдээ шударга. Хэзээ ч чамаас урвахгүй, хуурахгүй тийм эмэгтэй. Чи түүнийг нүдээр нь танина яагаад гэвэл үнэн- тогтоож барьшгүй хүчээр гэрэлтдэг. Битгий бэргэ, зүрх сэтгэлээ сонс, тэр чинь чамд хэлээд өгөх болно. Надад итгээрэй тэр ч гэсэн чамайг хайж байсан, яг л чам шиг.
Та нар бие биенээ харцаараа таних болно яг л тэр харцыг бүхий л амьдралдаа харж байсан юм шигээ
Эх сурвалж: Фэйсбүүк