Author: Business Insider
Өнөөдөр БНХАУ-ын “Инлунг” компаниас Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т 20 мянган маск,10 халуун хэмжигчийг хандивлалаа. “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн дарга Г.Төмөрбаатар хандивыг гардан авч талархлаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Бидний үйл ажиллагааг хүндэтгэж эрсдэлээс хамгаалах ажлыг минь дэмжсэнд баярлалаа Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-д нийт 1178 ажилтан, албан хаагч ажилладаг. Эдгээр маскийг нийт ажилчдад зарцуулна” гэсэн юм. Инлунг компани нь Улаанбаатар хотод туршилтын журмаар явж байгаа цахилгаан автобусыг үйлдвэрлэгч юм Уг үйл ажиллагааны үеэр Инлунг компанийн үйлдвэрлэл хариуцсан менежер Тиан Лей “ Дэлхий нийтээр тархсан энэ аюулт өвчний үед бид хөрш орны хамтын харилцаа болон хамтран ажиллагч байгууллагын хүрээнд энэхүү маск, халуун хэмжигч багажийг…
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эерэг тэмүүлэл” ТББ хамтран “Хот соёлтой болГоё” аяныг дэмжин Эртэч Монгол хөтөлбөрийг энэ сард “Эрүүл Монгол 10,000 маск” уриан дор зохион байгуулж байна. Энэхүү аяныхаа хүрээнд залуучуудад зориулсан цахим сургалтыг энэ сарын 06-15-ны өдөр 9 өөр багш, 9 өдөр, 9 сонирхолтой сэдвээр тус тус мэдээлэл хийж зохион байгууллаа. Амны хаалт хандивласан залуучууд энэхүү сургалтад хамрагдсан бөгөөд эхний ээлжинд цугласан 5000 амны хаалтаас 1000 ширхгийг нь нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч, ажилтнуудад хандивлалаа. Эхний ээлжийн цахим сургалтад 180 гаруй залуучууд нэгдэж өглөө бүр 5 цагт босож, шинэ мэдээ, мэдээллээр өглөөг эхлүүлж эерэг хандлага,…
Эрүүл мэндийн яамнаас шуурхай мэдээлэл хийлээ. Сонгдо эмнэлэгт илэрсэн хоёр тохиолдлын шинжилгээний хариу хурдавчилсан оношлуураар үзэхэд эерэг гарчээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Сонгдо эмнэлэгт 80 гаруй настай, хавдартай хүн хэвтэн эмчлүүлж байсан. Нэлээд удаан хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Энэ хүний уушги нь жаахан сүүдэртэй байсан учраас коронавирус илрүүлэх хурдавчилсан тестээр оношилсон байна. Мөн уушгины бронхиттой 40 гаруй насны хүн хяналтад явж байгаад оношлуур тавиулсан байна. Хурдавчилсан тестеер энэ хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Сонгдо эмнэлэгт хэвтэж байсан өндөр настны ач хүү нь хоёрдугаар сарын 23-27 хооронд Улаан-Үдэ явсан. Өвөө дээрээ гуравдугаар сарын 20-ны үед ороод гарсан. Хэвтэн эмчлүүлж буй тус иргэнд тест тавиад үзэхэд эерэг гарсан…
Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрүүд болон цаг үеийн асуудлаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нар өгсөн юм. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Хилийн чанадаас эх орондоо ирэх иргэдэд туслалцаа үзүүлэх талаар Гадаад хэргийн сайдын саналын дагуу тооцоо судалгаа хийж, Засгийн газрын хуралдаанд оруулах чиглэлийг УОК-оос өглөө. Замын-Үүдийн хилийн боомтын ажлын эхлүүлэх, боомт дээр ажиллах БНХАУ-ын иргэдийг тусгаарлах, тэнд нь байршуулах ажлыг эхлүүлнэ. Тэдгээр Хятад иргэд хилээр орж ирэхгүй бөгөөд хоёр улсын дундын бүсэд барилгын ажил хийнэ. Мөн ажлыг эхлэхээс өмнө БНХАУ-д болон манай улсад…
Улсын онцгой комиссын 2020 оны 17 дугаар хурал болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод байгаа Монгол Улсын 50 иргэнийг эх орондоо татан авч ирэхээр болов. Эдгээр иргэдийн дийлэнх нь 18-45 насныхан бөгөөд 20 орчим нь бага насны хүүхдүүд, өндөр настан эзэлж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед дагаж мөрдөж байгаа халдвар хамгааллын дэглэм, гадаадаас ирж байгаа иргэдэд тавьж буй бүх төрлийн шаардлагыг тэд биелүүлэх юм. Үүн дотор тусгаарлагдах хугацааны байр хоолны зардлыг төлөх, хориглолтын дэглэмийг мөрдөх багтаж байгаа билээ. Төлбөрөө төлөөгүй иргэдийг авахгүй, авчирсан тохиолдолд цаашид хилээр гарах эрхийг хасах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг УОК-ын…
Улсын онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог ирэх есдүгээр сарын 1 хүртэл сунгах шийдвэр гарсан талаар БСШУС-ын Ё.Баатарбилэг танилцуулав. Маргааш өглөө Замын -Үүдын боомтоор Эрээнд байгаа Монгол Улсын 50 иргэнийг татаж авах шийдвэр гарсныг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгдлээ. Мөн энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн 173 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагаар ажилуулах журам батлагдсан талаар болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлсэн юм. Өнөөдрийн байдлаар 180 гаруй олон нийтийн цагдаа ажилладаг бөгөөд олон нийтийн цагдаа нь Засгийн газар, УИХ-аас баталсан…
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга Л.Зэндмаа, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар хийлээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ын Ухань хотод шинэ коронавирус илэрснийг зарласан. Үүнээс хойш гурав орчим сар өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, нийслэлийн Онцгой комиссийн зүгээс коронавирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Шуурхай штабыг байгуулсан. Нийслэлийн хувьд халдвараас сэргийлэх, болзошгүй эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг…
Чингэлтэй дүүргийн хэмжээнд хууль бусаар олгогдсон газруудыг цуцалж байгаа талаар өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат, Газар зохион байгуулалтын албаны дарга Н.Оюунбилэг нар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол “Дүүргийн хэмжээнд газрын маргаантай асуудлыг шийдвэрлэхээр 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр А/170 дугаар захирамж гарган газар төлөвлөлт зохион байгуулалт, зөрчил, маргааны асуудлаар хяналт шалгалт зохион байгуулж дүгнэлт гаргах, санал танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг гурван дэд хэсэгт хуваагдаж, зуслангийн ногоон бүс, зөвшөөрөлгүй тавигдсан ТҮЦ, зам талбай хаасан хашаа…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хүргэлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн тархалтын мэдээллийг хүргэж, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэн бүр сайтар авч хэрэгжүүлэхийг уриалсан юм. Мөн нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар дурдлаа. Нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны 6790 албан хаагчид эргүүлээр ажиллаж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, амны хаалтыг хэрэглэж хэвших болон хувийн ариун цэврийг сайтар хангахыг зөвлөж байгаа юм. Түүнчлэн халдварт өвчний…
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.04.10/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.10 цагт эхэлж, ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр, Эзэн Чингис хааны удирдсан 100 мянга хүрэхгүй Монгол цэргүүд 30 хүрэхгүй жилийн дотор Сибирээс Энэтхэг, Вьетнамаас Унгар, Солонгосоос Балконы хойг хүртэл Монголын эзэнт гүрнийг байгуулж байсан түүхтэй. Тэгвэл Бид шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш мөн 30 жилийн хугацаа өнгөрсөн байна. 30 нас гэдэг хүнээр бол харьцангуй төлөвших нас юмаа. Хошуу дэвсэх…