Author: Business Insider
МЗХ ХБНГУ-ын салбар зевлелеес Олон улсын Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан зохион байгуулсан “Сайн уу ээжээ, сайн сууж байна уу” захидлын уралдааны 2-р байраар шалгарсан Унгар улсад сурч буй магистрант Отгонбаяр овогтой Энхзаяагийн захиаг уншигч та бүхнээ толилуулж байна. М Сайн байна уу ээжээ? Сайн сууж байна уу? Таньд энэ захиа очих өдрийн мэнд хүргэе. Хамгийн сүүлд таньд Март 8 –аар захиа бичсэнээс хойш бараг 15 жил өнгөрчихжээ. Захиа ч гэж дээ цаасыг эвхэж нугалаад, дээр нь ганц хоёр цэцэг зураад, амьхандаа л гоё болгочих гээд ногоон өнгийн харандаагаар сэтгэлийн үгээ бичсэн чинь өнгө нэмэх биш өөрөө ч ойлгоход хэцүүхэн л эд болсон байсансан. Ээжээ…
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2019 оны анхны хуралдаанаа өнөөдөр (2019.3.6-ны өдөр) зохион байгуулж, үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг баталлаа. Хурал 100 хувийн ирцтэй, гишүүн байгууллагууд бүрэн оролцов. 2018 онд улсын хэмжээнд 36.220 гэмт хэрэг үйлдэгдсэний 25.652 буюу 70.8 хувь нь нийслэлд гарсан байгаа тухай хурлын үйл ажиллагааг нээн нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Р.Дагва хэлсэн үгэндээ онцлов. Дээрх тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3705 хэрэг буюу 16.9 хувиар өссөн дүнтэй байна. Нийт гэмт хэргийн 24.955 буюу 97.2 хувь нь хэрэг бүртгэлийн, хэрэг илрүүлэлт 28.8 хувьтай, 697 буюу 2.7…
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан нийслэлийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулж буй “Их хотын бүсгүйчүүд-2019” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар илтгэл тавилаа. Тэрбээр “Нийслэл хотын эмэгтэйчүүдийн төлөөлөл, эрхэм хүндэт зочид та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье. Өнөөдөр бид эрхээ хамгаалах баяраа тэмдэглэж байна. Тиймээс эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нийгэмд өргөх, эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлын талаар ил тод ярих шаардлага, хэрэгцээ бий” гэсэн юм. Илтгэлийг тоймлон хүргэе. Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь оршин суудаг бөгөөд үүний…
“Хар модон дунд, халиун халтар бугын урамдааныг сонсож өслөө” гэхээр “Энэ нөхөр ёстой тууж байна даа. Говь-Алтайд ямар юмных нь хар мод, буга байхав. Заг, гүрвэл л бий дэг” гэсэн аятай хардаг нь хааяа таардаг шүү.Төрж, өссөн Хантайширийн нуруу маань хад асга нь сүүдэртэж, хар модод нь сүүхийж, харз ус нь бургилж, харлаг тэх нь дүүлэлдэж, халиун буга нь дэрхийлцсэн л нутагсан. Миний багад буга элбэг байж. Ямар сайндаа орой үхэртэй хамт хотны захаар орж ирсэн 10-аад буга харчихаад ээж, “Энэ хэний үхэр хүрээд ирэв?” гэж асууж байсансан. Хүн амьтнаас үргэж, хулжина гэж үгүй. Арга ч үгүй. Нутгийнхан буга руугаа…
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ хүсвэл шууд өөрийн дансанд шилжүүлэн авах боломжтой болсон талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. Өмнө нь албан журмын даатгуулагч жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ зөвхөн ажил олгогчоороо дамжуулан авдаг байсан бол одоо өөрөө хүсвэл ажил олгогчоороо дамжуулалгүй шууд дансандаа авах боломжтой юм. Нийгмийн даатгалын байгууллагаас жилд 60 мянга гаруй даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авдаг бөгөөд тэдний хувьд тэтгэмжийн мөнгөө илүү шуурхай авах нөхцөл бүрдэж байгаа юм. Энэхүү шийдвэрийг “Танд ойрхон – Найрсаг үйлчилгээний жил”-ийн хүрээнд тэтгэмжийн тогтоолт, олголт, хяналтын шат дамжлагыг багасгаж, даатгуулагчдад хялбар байдлаар өөрчлөх зорилготойгоор гаргажээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил, цэцэглэлттэй салшгүй холбоотой явдаг эмэгтэйчүүдээ алдаршуулах, тэднийхээ үйл хэргийг нийслэлийн иргэд, залуу хойч үед сурталчлан таниулах, төрөлх хот, эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачлагаар “Их хотын бүсгүйчүүд-2019” арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Арга хэмжээнд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа, П.Баярхүү, төлөөлөгч Д.Мөнхжаргал, Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа, Д.Баярсайхан, Ж.Эрдэнэбат, Ж.Батсайхан нар оролцлоо. “Их хотын бүсгүйчүүд-2019” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр салбартаа түүчээ…
Талийгч Ч.Чамин-Эрдэний үхлийн шалтгаан өнөөг хүртэл тодорхой болоогүй байгаа юм. Тэгвэл өчигдрөөс эхэлж цацагдаж эхэлсэн нэгэн мэдээлэл олны анхаарлыг татаад байна. Талийгч бүсгүйн үхлийг гэрчлэх сүүлчийн гэрч Г.Улсболд гэх залуу өнгөрөгч сарын 25-ны өдөр 00-ын өрөөндөө амиа алдсан талаар цэнхэр үст Цэрэн цахим орчинд нийтэлсэн юм. Тухайн мэдээлэлд уг залуу талийгч бүсгүйн амиа алдсан өдөр хэрэг гарсан байрны 11 давхарт найзындаа ирсэн гэх бөгөөд тухайн үед доод давхрын айлын 00-ын өрөөнөөс эмэгтэй хүнийг хүчирхийлж буй чимээг сонссон мөн Номтойбаярын дагавар хүү гурван залуугийн хамт виски барин 10 давхарын айл руу орж явахыг харсан гэх мэдээллүүд байсан юм. Талийгч залуу Монголын…
Аргын тооллын 3 сарын 6, Буд гараг. Билгийн тооллын битүүн, Чөдөр одтой, хар бар өдөр. Өдрийн наран 7 цаг 23 минутад мандан, 18 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход…
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 10-12 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 17-22 градус, Алтайн өвөр говиор 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Увс нуурын хотгор болон Тэс, Байдраг голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 8-13 градус дулаан, бусад нутгаар…
International dating – 5 Major Potential benefits to Online Dating Initially dates are frequently horrifying. You need to meet all goals that your choice of particular wedding date is asking out of you that may establish not how you get thought it’s going to. And one very likely to be the fashion that you get hold of your date. The following are a lot of the conditions you should not get talking about within your initial date. An excellent proposal doesn’t need to be show-stopping or pricey, anybody ought to be careful, personal and heartfelt. If possible, you’d employ a…