Author: Business Insider
Шадар сайд С.Амарсайхан вакцинжуулалтын аяныг эрчимжүүлж байгаа талаар олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Түүний хийсэн мэдээллийг тоймлон илэрхийлбэл: Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж 3, 4 сард нийслэл хотод амьдарч байгаа насанд хүрсэн 1 сая иргэнийг, 5,6 сард хөдөө орон нутгийн 1 сая иргэнийг вакцинжуулна . Ингэхдээ эхний ээлжинд худалдаа, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 40.000 иргэн, бүх шатны боловсролын байгууллагад ажиллаж байгаа 45.000 гаруй багш, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 23.000 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулахаар болжээ.Ирэх долоо хоногоос нийслэл хотын хэмжээнд өдөрт 15-20 мянган хүнийг дархлаажуулах ажилд хамруулнаМонгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс насанд хүрсэн нийт иргэдээ дархлаажуулах…
Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр боллоо. Хуралдаанаар “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд хийсэн ажил болон бусад асуудлыг хэлэлцлээ. Мөн бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг үе шаттай эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аймгуудын Засаг дарга нарын мэдээллийг сонслоо. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, “Үдийн цай”-ны чанарт онцгой анхаарахыг Засаг дарга нарт үүрэг болгов. Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 03 дугаар сарын 01-ний өдрөөс нээх болсонтой холбогдуулан бэлтгэлээ бүрэн хангах, хөдөлгөөнд тавих хяналтаа сайжруулах, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, шаардлагатай бусад арга хэмжээг тухай бүр…
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын төслийн танилцуулгыг хэлэлцлээ. Танилцуулгыг уг төслийн ажлын хэсгийн ахлагч Р.Дагва хийв. Долоон бүлэг, 48 заалттай уг хуулийн төслөөр нийслэл хот, түүний чиг үүрэг, нийслэл хотын эдийн засгийн харилцаа, удирдлагын бүрэн эрх, чиг үүрэг, хотын дагуул хот, хаяа тосгон болон бусад асуудлыг тодорхойлж байгаа юм. Улаанбаатар хот нийслэлийн үүргийг гүйцэтгэхийн тулд бусад хотуудаас илүү ямар чиг үүрэг хэрэгжүүлэх онцлогтой болохыг энд тусгажээ. Мөн нийслэл хотын санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлж, хот татвартай байх, үнэт цаас гаргах, өөрийн хөрөнгийг барьцаалан зээл авах боломжтой байх нөхцөлийг бүрдүүлнэ. Эдийн засаг санхүүгийн хувьд нийслэл…
Л.Чимэг Өнөөдрөөс бүх нийтийн хатуу хөл хориог сулруулж, аж ахуйн нэгжүүдийн 90 хувь нь үүд хаалгаа нээж байна. Урт удаан хугацааны дараа үйл ажиллагаа нь жигдрэх тийш хандаж буй бизнесийн байгууллагууд, өрхийн үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн өмнөөс талархах нь зүйтэй болов уу. Яагаад гэвэл энэ удаагийн “эрх чөлөөт өдрүүд” харьцангуй удаан үргэлжлэх магадлалтай тул тэдний ашиг орлогын үзүүлэлт өндийх боломж гэж харж байна. Урьд урьдын бодлогын гол алдаа нь хөл хорионы өдрүүдийг ашиглан халдварын эрсдэлт голомтуудыг илрүүлэх, хумих талаар төр, засаг дорвитой арга хэмжээ авдаггүй байсанд оршино. Ард иргэдийг гэр гэрт нь хорьсноор асуудал шийдэгддэг бол шийдэгдэхээр…
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн /02.22/ цахимаар боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Тухайлбал, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулж, хууль санаачлагчид өргөн барих бэлтгэлийг хангаж 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн байна. Мөн Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг хуулийн дагуу олон нийтэд ил тод, шуурхай зохион байгуулах, хяналт тавьж ажиллах үүргийг өнгөрсөн…
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 06:29 минутад “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд МИАТ компанийн Мумбай-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоц газардлаа. Онгоцоор БНЭУ-ын Сэрүүм компанид үйлдвэрлэсэн Английн Оксфордын “АстраЗенека” вакцины 150 мянган тунг авчирсан юм. Вакциныг нисэх буудлын карго терминальд холбогдох журмын дагуу буулгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийн байрлууллаа. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Сингх вакцины дээжийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд хүлээлгэн өгсний дараа ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулах руу зөөвөрлөв. Монгол Улсын Засгийн газар эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид болон өндөр настай, суурь өвчтэй иргэдээ…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг дүүрэг дүүргээр нь “самнах” байдлаар амжилттай зохион байгуулж байна. Энэ ажлын үр дүнд халдварын шинэ тохиолдлуудыг тандан илрүүлж, Улаанбаатар хотыг халдваргүй бүс болгохоор ажиллаж буй. Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын Орон зай дүн шинжилгээний багийн мэргэжилтнүүд өнгөрсөн хугацаанд хийсэн шинжилгээнүүдийн батлагдсан тохиолдлуудыг нэгтгэн судалсан. Улмаар халдварын шинэ голомт үүсэж болзошгүй байршлуудыг нарийвчлан хороо тус бүрээр гаргасныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт танилцуулав. Вакцинжуулалт бүрэн дуустал бид ковидтой зэрэгцэн амьдрах эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг…
Нийслэлийн Засаг даргын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Тус хуралд Монгол Улсын Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг НИТХ-ын төлөөлөгч, тус хуулийн ажлын хэсгийн ахлагч Р.Дагва танилцуулав. 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн”, 2 дахь хэсэгт “Монгол Улсын нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Их хурал Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан. Үүнээс хойш 26 жил нийслэлийн нийгэм, эдийн…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын талаар товч мэдээлэл өгөв. Эдийн засгаа сэргээх зорилгоор энэ сарын 23-ны өдрөөс бизнесийн салбараа нээхтэй зэрэгцэн иргэдээ вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байгааг хэлэв. 150 мянган тун Оксфордын Астразенека вакцин авах болсныг дурдаж цаашид нэмж авахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөгөө илэрхийлж, улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэв. Монгол Улсын Засгийн газар цар тахлын голомтыг хумих, тархалтыг зогсоохоор үр дүнтэй ажиллаж байгааг Их Британи, Умард Ирландын…
Шадар сайд С.Амарсайхан цахим хуудсаараа дамжуулж “Дотооддоо цар тахлын халдварыг бууруулж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар ажиллаж байгаа учраас 3-р сарын 1-нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан.” гэлээ. Тэрбээр сурагчдад хандан: “Сайн байцгаана уу?Эрхэм хүндэт хүүхэд багачууд, сурагчиддаа энэ өдрийн мэндийг хүндэтгэн дэвшүүлье. Халдварт өвчний улмаас хүүхдүүд та нар минь хичээлийн жил дамнан теле, цахимаар хичээллэж байгаа учраас анги хамт олноо, найзуудаа, багшийгаа, бас сургуулиа санаж байгаа. Гэвч цар тахлын голомттой үед олон хүн нэг дор цуглах нь халдвар тархах эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлж, цахимаар хичээл үзэхээр сурлагын чанарт сөргөөр нөлөөлж байгаа ч эрсдэлийг бүрэн арилгах хүртэл хүүхдүүд та нарыгаа…