Монгол Улсын Засгийн газраас “Оюутолгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр томилуулахаар Жамбалдоржийн Таныг нэр дэвшүүлжээ.
Ж.Тана нь АНУ-ын Юта мужийн “Васач Академи” бүрэн дунд сургуулийг дүүргэж, Харвардын их сургуулийг 2011 онд эдийн засагч мэргэжлээр төгсөж Зүүн хойд Ази судлал, хятад хэлээр мэргэшсэн аж. Тэрбээр 2012-2013 онд Куинсландын их сургуульд байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр сургалтад хамрагдаж 2015-2016 онд Оксфордын их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.
Ж.Тана 2017-2019 онд “McKinsey & Company”-ийн Казахстаны салбарт зөвлөх, 2019 оноос АНУ-ын Вашингтон хотын салбарт менежерээр ажиллаж, уул уурхай болон төрөлжсөн байгалийн баялгийн салбарын компаниудад стратеги, үйл ажиллагааны чиглэлээр зөвлөгөө өгч төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн туршлагатай аж.