Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсан “БҮТЭЭЛЧ ХОТ” хөтөлбөрийн хүрээнд “CREATIVE DESIGN” арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээний зорилго нь Олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологийг ашиглан өрсөлдөх чадвар бүхий чанартай, шинэлэг дизайнтай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг шалгаруулахад оршино.
Тус арга хэмжээнд ирүүлсэн бүтээгдэхүүнээс шинэлэг дизайнтай 30 бүтээгдэхүүнийг шалгаруулж, үзэсгэлэн арга хэмжээ зохион байгуулна.
БҮТЭЭГДЭХҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Бүтээгдэхүүний дизайны шинэлэг байдал
- Өвөрмөц, оновчтой шийдлийг шингээсэн байх
- Ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал
- Байгаль ээлтэй байх
- Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан байдал
2019 оны есдүгээр сарын 09-27-ны өдрүүдэд /18:00 цаг хүртэл/ Нийслэлийн Засаг захиргааны V байр, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын 203 тоотод хүлээн авна. Нийт шагналын сан 15 000 000 төгрөг.
Холбоо барих: 70111299, 99170227
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газар