“Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын тайланг сонсож, хэлэлцлээ.
Тус компани 2021-2022 оны өвлийн оргил ачааллын үед нийт 582,900 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна. Харин тоног төхөөрөмжийн шинэчлэл, их засварын төлөвлөгөөнөөс хамаарч одоо ажиллаж байгаа найман шугамыг аравдугаар сарын 1-нээс нэмэгдүүлэн 12 шугам бүрэн хүчин чадлаараа ажиллахаар төлөвлөж байна. Наймдугаар сарын 31-ний байдлаар 29863.7 тонн түлшний нөөц байгаа бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай байгааг Гүйцэтгэх захирал М.Ганбаатар хэлсэн юм.
Хуралдааны үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж, технологийн болон тоног төхөөрөмжийн шинэчлэл, угсралт, сайжруулалтыг хугацаанд нь хийж гүйцэтгэхийг санууллаа.Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ