Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан Газар хөдлөлийн эрсдлээс урьдчилан сэргийлэх асуудлаар Шинжлэх ухааны акидемийн дэргэдэх Одон орон, Геофизикийн хүрээлэнд ажиллалаа.
Энэ оны 1 дүгээр сарын 1-ээс 9 дүгээр сарын 30-ны хооронд Монгол улсын нутаг дэвсгэрт нийт 45058 газар хөдлөлт болсон бөгөөд үүнээс хүнд мэдрэгдэхүйц буюу 3.0-5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 80 гаруй удаа болсон талаар Одон орон Геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл мэдээллээ.
Мөн Улаанбаатар хот орчмын бүс нутагт 2000-2010 онд 3.0 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 60 удаа болж байсан бол 2011-2021 оны хувьд 73 удаа болсон нь сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэж байгааг хэлсэн юм.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.АмарсайханУлаанбаатар хот болон бусад аймаг орон нутагт газар хөдлөлийн үед ажиллах төлөвлөгөөг 10 дугаар сард багтаан шинэчилж, бодитой хэрэгжүүлэхийг Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Ж.Амгаланд даалгалаа.
Мөн гамшгийн дуут дохионы тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг яаралтай хийж, засварлах, бусад хүрээлэнгүүдтэй хамтарч ажиллах, бүх барилга дээр тэсвэржилтийн үнэлгээг хийхийг Одон орон, Геофизикийн хүрээлэнгийнхэнд сануулаад, Зарлан мэдээлэлийг цэгцтэй ойлгомжтой ил тод болгох ажлыг ОБЕГ зохион байгуулах үүрэг чиглэлийг өглөө.