Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байгаа энэ үеэр өвөлжилт хүндрэлтэй сумдад Улсын нөөцөөс 733 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй олгож, Ховд аймгийн төвөөс өвөлжилт хүндрэлтэй сумдууд руу хөдөллөө. Мөн Улсын нөөцөөс 50 тонн бензин, дизель түлш, Алтай, Үенч сумдын ЭМТ-д сумдын иргэд малчдад зам харгуй гаргаж өгч байгаа отрьяд хил хамгаалах байгууллага, аврагчдад зориулсан авто машинуудыг шийдэж өглөө.