Нийслэл дэх жендэрийн салбар хороо 2022 онд жендэрийн эрх тэгш байдлыг ханган ажилласан үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороонд танилцууллаа.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар тухайн шатны Засаг даргын тайланг хуралдаанаараа хэлэлцэж, дүнг нийтэд мэдээлнэ гэж заасан байдаг. Энэ дагуу гүйцэтгэсэн ажлын талаар НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай танилцуулсан юм. Энэ хүрээнд Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд тусгагдсан эрүүл мэнд, соёл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн харилцаа, төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн ажлуудыг үе шаттай зохион байгуулж, ажиллажээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ