МУИС, ШУА, ШУТИС, Монголбанк хамтран Английн сод математикч, эдийн засагч, философич Фрэнк Рамсейн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний семинарыг 2023 оны 02 дугаар сарын 09-нд МУИС-ийн Номын сангийн 502 тоотод зохион байгуулна. Уг семинарт их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 60 гаруй судлаач оролцох юм.
Семинарт дараах эрдэмтэд илтгэл тавьж, хэлэлцүүлнэ.
Үүнд:
Проф. Ц.Дашдорж, “Рамсейн онолын математик дахь зарим хэрэглээ”,
Проф. М.Отгонбаяр, “Математикийн үндэслэлийн тухай Рамсейн үзэл ба логицист программ”,
Доктор Б.Баясгалан, “Рамсейн бодлогууд Монголд”,
Академич Р.Гончигдорж, “Арифметикийн прогрессийн тухай Вандервардений теорем”,
Доктор Д.Ган-Очир, “Макро эдийн засгийн бодлогын оновчтой хослолыг тодорхойлоход Рамсейн онолыг ашиглах нь”, Монголбанк
Доктор Ч.Анхбаяр, “Рамсейн өсөлтийн онол”,
Академич Р.Энхбат, “Рамсейн татварын оновчлол ба оновчтой удирдлага” сэдвээр илтгэл тавина.