Нийслэлийн татварын газар НЗДТГ-тай хамтран шударгаар татвараа төлж, нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгч 10 аж ахуй нэгжийг өнөөдөр шалгаруулж, талархал илэрхийллээ. Энэ жилийн “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг “Цахимаар үйлчлүүлье” уриан дор орон даяар энэ сарын 08-12-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах үйл ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга И.Баатархүү, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар, Нийслэлийн Татварын газрын дарга Н.Наранбаатар нар оролцож, шагнал гардууллаа.
Шалгарсан шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүд:
- “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ
- “Хуавейтехноложи” ХХК
- “Соргийн говь” ХХК
- “Энержи-Интернэшнл” ХХК
- “Сэйлэс энд сервис” ХХК
- “Юни оффис менежмент” ХХК
- “Пролианс” ХХК
- “И Эс Би солар энержи” ХХК
- “Энхийн шүүдэр” ХХК