Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн нийт орлогыг 532,073,153.9 мянган төгрөгөөр баталлаа. Үүнд татварын орлого нь 340,830,780.0 мянган төгрөг байх бол татварын бус орлого 170,579,824.5 байх юм. Мөн нийслэлийн 2023 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг баталсан юм. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга 551,410,604.5 мянган төгрөийн орлого төвлөрүүлэх бол нийслэлийн харьяа агентлагууд 491,606,480 мянган төгрөг төвлөрүүлнэ. Харин харьяалах төсөвт байгууллагын өөрийн орлого нь 18,278,565.5 мянган төгрөг, бусад орлого 41.5 сая төгрөг байх юм.
Түүнээс гадна нийслэлийн 2023 оны төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын шуудын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 255,933,000.0 мянган төгрөг, замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 65,684,200.0 мянган төгрөг, 2022-2023 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 233,958,028.7 мянган төгрөгөөр тус тус баталлаа.
Мөн нийслэлийн төсвөөс Багахангай дүүрэгт 5,071,945.9 төгрөг, Налайх дүүрэгт 3,195,449.8 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохоор болов. Харин нийслэлийн 2023 оны төсвийн жилд дүүргийн төсвөөс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 887,300,112.1 төгрөгөөр баталсан бол энэ онд нийслэлээс 370,226,390.6 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.