Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хуралдаан болж, Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Төслийн хэлэлцүүлгийн үеэр шинэ хөрөнгө оруулалтын ажлаас илүү он дамжсан ажлуудаа дуусгах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд анхаарах, төлөвлөгөө бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоог сайжруулж, санхүүгийн эх үүсвэртэйгээ тохирсон, хэрэгжүүлж болохуйц ажил төлөвлөх хэрэгтэйг төлөөлөгчид санууллаа. Төслийн эцсийн хэлэлцүүлгийн маргааш буюу энэ сарын 28-ны өдөр хийж, батлах юм.