Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 7. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 2. Сумъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Ус
Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.