“Mongolian next top model“ шоу нэвтрүүлэг “Боловсрол“ телевизээр гарч эхэлсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж чадсан.
Гэвч харамсалтай явдал тохиож энэ удаагийн дугаарын шилдэг оролцогч Ч.Чамин-Эрдэнэ таалал төгссөн явдал нийгмийг цочирдуулаад байна. Хэрэг өнгөрөгч оны 10 дугаар сарын сүүлээр гарсан ч одоог хүртэл шалгаж дуусаагүй байгаа ба талийгчийг амиа хорлосон гэх дүгнэлтийг гаргаад байгаатай олон нийт санал нийлэхгүй байгаа юм.
Тэгвэл талийгчийн ээж Чимэгээгийн хүсэлтээр нэвтрүүлэг гурван долоо хоног завсарласны эцэст дахин үзэгчдэд хүрч эхэлсэн билээ. Харин 11 дэхь удаагийн дугаар буюу өчигдрийн дугаар Монгол гэх тодотголтой хүн бүрт таалагдсангүй.
Учир нь хөдөө байгальд сарлагны хажууд нүцгэн шахуу зогсож зургаа авхуулах охидыг болоод тус нэвтрүүлгийн шүүгчид зохион байгуулагчдыг Монгол ёс заншил, өв уламжлалаа гутаан доромжиллоо хэмээн үзжээ.
Иймдээ ч өчигдрийн дугаарын зураг авалт нийгмийн анхаарлыг багагүй татаад буй тус нэвтрүүлэгт “Дарин дээр давс“ нэмсэн хэрэг боллоо.
www.Seen.mn