Дэлхийд анх удаа хийгдсэн, 36 настай залууд толгой шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болжээ. “News Examiner”-т мэдээлснээр, энэхүү мэс заслыг одоогоос есөн сарын өмнө хийсэн бөгөөд 19 цагийн турш үргэлжилсэн байна. Таван жилийн тэртээ Пол Хорнер ясны хорт хавдартай хэмээн оношлогдож, үхэл амьдралын зааг дээр иржээ. Энэхүү мэс заслыг доктор Том Дауни тэргүүтэй эмч нарын баг хийсэн бөгөөд “Энэ бол маш том нээлт” гэж хэлжээ. Дауни “Бид хэн нэгэнд шинэ бие бэлэглэсэн нь маш том амжилт. Энэхүү хагалгааны амжилт нь хязгааргүй боломжийг нээн өгч байна” хэмээсэн байна.
Charlotte Maxexe Johannesburg Academic Hospital-ийн мэс засалчид өнгөрсөн хоёрдугаар сард ажлаа эхлүүлсэн ч амжилтаа баталж чадах хүртэл олон нийтэд мэдэгдэл хийхээ хойшлуулжээ. Доктор Дауни хүн төрөлхтөний түүхэнд анх удаа хүний тархийг шилжүүлэн суулгасан талаар сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Тэрээр “Энэхүү үйл ажиллагаа нь хүнийг зовлонгоос гэтэлгэхээс гадна эрүүл мэндийн судалгаа, техникийн ноу-хау, өвчтөн төвтэй тусламж үйлчилгээний нэгэн сайн жишээ болж байна” гэж хэлжээ.
Хагалгааг профессор Майрон Дэйнисийн удирдлага дор өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдөр хийсэн байна. Тэрээр “Өвчтөн хорт хавдартай, түүнд сар л амьд явах хугацаа үлдээд байсан. Бидэнд аз таарч, донор олдсон. Тэр нь 2012 онд автын ноцтой ослын улмаас тархи нь үхэжсэн 21 настай залуугийн бие байсан. Бид гэр бүлийнхнээс нь хүүгийнх нь биеийг мэс засалд ашиглах зөвшөөрөл авсан. Тэд амьд ургамал мэт байгаа хүүгийнхээ амьдралыг аврах мэдээг сонсоод маш их баярласан” гэжээ. Эмч нарын баг эрэгтэйн биед толгой шилжүүлэн суулгахдаа ослоор амиа алдсан 20 настай эмэгтэйгээс гэр бүлийнхнийх нь зөвшөөрсний дагуу шаардлагатай эрхтэнг нь авсан байна. Эмч нарын ярьж буйгаар Хорнер явах, ярих гэх мэт эрүүл хүний хийдэг энгийн үйлдлийг 85 хувьтай гүйцэтгэдэг болсон байна.