УИХ-ын даргыг огцрохыг шаардсан бүх нийтийн тайван жагсаал үргэлжилж байна. Талбай дээр олон хүн цуглаж жагсаал цуглаан олон хүнийг хамарч байна. Яг энэ үед цагдаагийн бие бүрэлдэхүүн Төрийн ордонг хамгаалалтанд авсан байна. Жагсагчдын төлөөлөл буюу УИХ-ын дөрвөн гишүүн болон иргэдийн төлөөлөл төрийн ордонд орж шаардлага хүргүүлэхээр УИХ-ын даргын өрөөнд ороод байна.