АНУ-ын Кентаки мужийн бага сургуулийн багш Трина Абрамсын зохисгүй үйлдэл тус сургуулийн камерт бичигдэн үлджээ.
Тэрээр 9 настай аутизмтай хүүг сандал дээрээ зүгээр суулгүй хөлөө савчуулж, урагш хойш болон үймүүлсэн гэх шалтгаанаар ангиас чирч гаргасан байна. Хүүг чирч гаргасан чигтээ сургуулийн коридориор авч явжээ.
Уг явдлыг ангийх нь болоод сургуулийнх нь хүүхдүүд харж байсан тул Алан хүүд маш том сэтгэлийн цочрол өгчээ. Энэ явдлаас болж хүүгийн ээж Ангел Нелсон, хүүгээ өөр сургууль руу шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн байна.
Тэрээр хэлэхдээ “Уг бичлэгийг үзээд миний сэтгэл урагдах шиг л болсон. Хүүг минь чирч доромжилхыг ангийх нь найзууд, сургуулийх нь хүүхдүүд бүгд харсан байна шүү дээ. Энэ бол маш том ялгаварлан гадуурхалт төдийгүй доромжлол” гэжээ.
Уг явдлаас болж хүүгийн бугуй улайж гэмтсэн бөгөөд сэтгэл санаагаар унадаг болсон гэнэ. Харгис багшийн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
www.Seen.mn