Индонезийн Сулавеси аралд 44 настай эмэгтэй өөрийн тэжээдэг матарт идүүлж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Бүсгүй 4,4 метрийн урттай матрыг тэжээдэг лаборторын захирал Дизи Туво байжээ. Урьдчилсан байдлаар бүсгүйг матрын тор руу унасан хэмээн цагдаагийн байгууллагаас дүгнээд байгаа аж.
Матрын гэдэс дотор бүсгүйн биеийн ихэнхи хэсэг байгаа гэж шинжээчид дүгнэсэн байна. Бүсгүйн аминд халдсан аварга том матрыг нойрсуулон торноос гаргахад цагдаа цэргийн байгууллагын олон хүний оролцоо хэрэгтэй болсон гэнэ.
Тус матрыг хууль бусаар тэжээж байсан нь нотлогдсон бөгөөд байгалийн тусгай хамгаалалттай газар шилжүүлэхээр болжээ.
www.Seen.mn