Өчигдөр буюу мягмар гарагт 29 настай R&B дуучин Крис Браунд хүчирхийлүүлсэн хэмээх гомдол Парис хотын цагдаагийн газарт иржээ.
Дуудлага өгсөн бүсгүй 24 настай модель бүсгүй бөгөөд Крис Браунтай шөнийн клубд танилцаж нилээдгүй дотноссон гэдгээ хэлсэн байна.
Энэ үеэр дуучин залуу бүсгүйг уух зүйлсээр дайлж Парис хот дахь Mandarin Oriental Hotel-д дагуулан ирж хүчирхийлсэн гэжээ. Уг гомдлын дагуу цагдаагийн ажилчид түүнийг саатуулаад байгаа бөгөөд мансуурсан үедээ хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээжээ.
Крис Брауны хувьд хүчирхийлэлтэй холбоотой анхны хэрэг нь энэ биш бөгөөд 2009 онд экс найз охин дуучин Рианаг зодсон явдал нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж байсан билээ.
www.Seen.mn