МАН-ын бүлгийн ээлжит бус өчигдөр орой 20:00 цагт хуралдаж дуусчээ. Хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлж улмаар бүлгийн хуралд танилцуулжээ. Тус саналыг бүлгийн гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Өнөөдөр 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар хэлэлцэж Г.Занданшатарыг УИХ-ын дарга болох эсэхийг шийдэх юм.