KFC-гийн “Зайсан дахь” салбараас “Найзууд” багц худалдан авч идсэн 37 иргэн хордлогонд орж ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээлэл цацагдаад байгаа. Өнөөдөр НМХГ-аас тус хэрэгтэй холбоотой мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.
– Тус салбарт ажилдаг 28 ажилтан болон бусад шаардлагатай зүйлсд эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийгдэж байна. Хордлого авсан бүх хүмүүс “Зайсан” дахь KFC салбараас найзууд багч худалдан авч 2-3 хоногийн дотор хордсон гэсэн шинж тэмдэг илэрсэн байдаг. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна.
– Шинжилгээний хариуг хурдавчилж гаргана гэсэн ойлголт байдаггүй. Хамгийн багадаа 72 цаг шаардагддаг. Шинжилгээний хариу энэ сарын 19-нд 20:00 цагийн үед гарна.
– Бүх өвчтөнгүүдийн мэдүүлгээр зайсангийн салбараас KFC идсэн хүмүүс хордлогонд орсон гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. Үүний дагуу тухайн хэрэг зөрчил гарсан газарт мөрдлөг шалгалт хийгдээд явж байна. Бусад 12 салбараас яагаад хяналт шалгалт хийгдэхгүй байна вэ гэж байна Учир нь шинжилгээний хариу гараагүй байгаа учраас бид бусад газруудыг шалгах үндэс байхгүй байгаа юм. Манайхаас 2017 онд зайсан дахь салбарт шалгалт хийгдсэн байдаг. Энэ шалгалтаар “Бага эрсдэлтэй”, 2018 онд “Дунд эрсдэлтэй” гэж гарсан байгаа. Дунд эрсдэлтэй гэдэг нь: тухайн газарт ямар нэг зөрчил илэрвэл торгох, хугацаатай үүрэг даалгавар өгч зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгдөг байгаа.
– Яг ямар зөрчил илэрсэн тухай бид тухайн үед шалгасан мэргэжилтнээс нь мэдээлэл авсны дараа мэдээлэл өгөх боломжтой.
– Бид ямар нэгэн шахалт дарамт, хэн нэгний эрх мэдэл доор ажил үүргээ гүйцэтгэдэггүй. Хуулийн дагуу нотлох баримт дээр тулгуурлан ажилладаг байгаа.
– Уг хордлого гарах болсон шалтгаан нь олон хүчин зүйлсээс гарсан байх магадлалтай. Хэрэглэж буй уснаас, ажилчдаас, орчны бохирдлоос зэрэг олон хүчин зүйлээс гарч болно. Энэ нь шинжилгээний дараа тодорхой болно.
www.Seen.mn