Монголын хууль гурав хоноод гууль болчихдог талтай. Үүний тод жишээ нь Тамхины хяналтын тухай хууль гэдгийг хэн хүнгүй мэднэ. Иргэдийг торгоно гэсээр гарч ирсэн эл хуульд өнөөдөр хяналт тавьж байгаа хүн алга. Хуулийн батлуулсан хүн нь төрийн түшээгийн халаагаа өгчихсөн. Ингээд хөөрхий дашин шог болсон. Тэгвэл уг хуультай адил бэлтгэл ажил хэрэгжилтээ хангаагүй байж иргэдийг торгох заалттай.
Засгийн газрын 2018 оны 6-р сард гаргасан тогтоолоор 0.35 мм нимгэнтэй нийлэг уутыг хэрэглэх болон худалдах, хоригийг тавьсан. Энэхүү тогтоолын хэрэгжилт, хяналтыг Мэргэжлийн хяналт, Гаалийн ерөнхий газар тавьж ажиллах юм.
Өнөөдрийн байдлаар нимгэн бариултай тунгалаг цагаан өнгөтэй уут, улаан болон цэнхэр судалтай гялгар уутыг хэрэглэхийг хоригложээ. Харин хүнсний скоч, тасалдаг нэг удаагийн уутыг хориглох тогтоол гаргасан байна. Гэхдээ дараагийн удаа эдгээр гялгар уутыг хэрэглэх болон худалдахыг хориглох юм.
Тогтоол хэрэгжихээс өмнө хилээр оруулж ирсэн уутыг яах вэ? Мэдээж худалдаа эрхлэж байгаа наймаачид зарж дуусгахыг бодно. Тэднээс энэ талаар тодруулахад “Гялгар уутыг хэрэглэхийг хориглох нь зөв шийдвэр. Гэхдээ эхлээд орлуулж хэрэглэх цаасан, даавуун уутаа бэлдүүлчихсэн бол бид банкны зээлээ төлөх боломжгүй болохгүй байлаа” гэсэн юм. Түүнчлэн одоо худалдаанд байгаагаа зарж дуусгаад дахиж хилээр оруулж ирэхгүй гэвэл бид өөр юм олж хийнэ хэмээн учирлаж байв.
Даавуун уут худалдаанд гаргахыг бэлдүүлээд цаасан үйлдвэрлэл эрхлэдэг аж ахуй нэгжүүдээ дэмжээд ажиллаж болохгүй нь юу вэ. Эхлээд хэрэглээгээ бэлдчихээд “Торгох, хориглох”-оо ярьж болмоор. Тэгээгүй байж шууд л гялгар уут, тор хэрэглэсэн иргэнийг 300 мянга, гурван сая төгрөгөөр аж ахуйн нэгжийг торгоно гэх нь тэр. Иргэд гайхал нь төрж дуусаагүй байтал иргэнийг торгохгүй гээд л мэдэгдэх. Ер нь хууль батлагчид аа хэрэглэгээ, хяналтаа эхлээд амьдралд ойртуулчихаад “хуулиа мөрдүүлье”. Үүнийхээ дараа “хориг” тавьж гялгар уутыг хэрэглээнээсээ хасаж болмоорсон.
Х.Даваа