Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Чуулганы нээлтийн дараа УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж шударга ёс, Монгол улсын хөгжлийн төлөө шинэ нам байгуулж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ардчилсан Намаас хөөгдсөнөө бурхны тавилан байсан гэж бодож байна. Энэ шинэ улс төрийн хүчин байгуулах дэм боллоо. УИХ-ын чуулган завсарлах хугацаанд бид иргэдтэйгээ уулзлаа. 60 тэрбумын гэмт бүлэглэлтэй тэмцсэнийхээ төлөө, С.Зориг агсныг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг илчилсний төлөө бид намаасаа хөөгдлөө гээд иргэдээсээ асуусан. Иргэд шинэ улс төрийн хүчнийг бий болго гэж зөвлөсөн. Монголын баялгийг Монголчуудад өгч чадах улс төрийн хүчнийг бий болгосноо зарлаж байна” гэлээ.