Огноо: 2019 оны 03-р сарын 20-ны өдөр
Сонгон шалгаруулалтын нэр: Хөргөлтийн систем суурилуулах, засвар үйлчилгээ үзүүлэх
Сонгон шалгаруулалтын дугаар: SK 03/2019
“Скайтел” ХХК нь эрх бүхий оролцогчдоос “Хөргөлтийн систем суурилуулах, засвар үйлчилгээ үзүүлэх” туслан гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтанд санал ирүүлэхийг хүсч байна.Захиалагч нь сонгогдсон туслан гүйцэтгэгчтэй нэг жилийн хугацаатай үндсэн гэрээ байгуулж, хамтарч ажиллана.
Сонгон шалгаруулалт зарласан өдрөөс хойш хуанлийн 10 хоногийн дотор санал хүлээн авна.
Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Барилга байгуулажийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралтын тусгай зөвшөөрөл
- Хөргөх байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийн угсралтын тусгай зөвшөөрөл
Сонгон шалгаруулалтыг 2019 оны 03-р сарын 29-ны өдрийн 12:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плазагийн ресепшинд ирүүлнэ үү.
Сонирхсон хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй bulgan.b@skytel.mnхаяг руу явуулж дэлгэрэнгүй жагсаалт болон бусад мэдээллийг авна уу.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плаза
Үйл Ажиллагааны Газар, Худалдан Авалт Аж Ахуйн Хэлтэс
Утас: 9111-4346