2018 оны шинэчилсэн хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэгт цахимд суурилсан дүн шинжилгээг хийж, өндөр үнийн дүнтэй хөрөнгө, орлого бүхий албан тушаалтнуудын мэдүүлэгт хяналт шалгалтын ажлыг нарийвчлан байна.
Тухайлбал, төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу зарим шүүгч, Банк бус санхүүгийн байгууллагатай гэх Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны нэр бүхий ажилтнууд зэрэг 67 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна.
Өнгөрсөн сард хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үндэслэлийн дагуу
- Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Б.Батбаярт албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаатай 30 хувиар бууруулах
- Нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаярт албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан.