Хаврын чуулганаар элчин сайдаар суух бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй дипломатчдын асуудлыг томилгоо нь буцаагдсан сайд нарын асуудалтай хамт хэлэлцэнэ.
Одоогоор элчингүүдийн нэрийг тодорхой хүрээлэлд зөвшилцөж байгаа юм билээ. Нэгэн сонирхолтой мэдээ нь элчин сайдад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн төрсөн хүү Н.Анхбаяр яригдаж байгаа ажээ Н.Анхбаяр нь Гадаад харилцааны яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын захирлаар ажилладаг. Н.Анхбаярыг уншигчид аавынхаа дэмжлэгтэйгээр “Эрдэнэт” үйлдвэрт 2.5 тэрбум төгрөгийн бараа шахсан гэдгээр андахгүй санаж байгаа биз ээ. Түүнийг Австри Улсад элчин сайдаар томилогдох асуудал нэлээд өндөр түвшинд яригдаж байгаа гэдгийг хүрээллийнхэн нь онцолж байна. Үүнийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сүүлийн үед хууль, шүүхийн салбарт томоохон сэлгээ хийх ажилд хамтарч, ноцтой зүйлүүд дэлгэн ярьж байгаатай холбон ярих хүмүүс байна. Өөрөөр хэлбэл “ШАГНАЛ” гэх аж.