“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК зуны урсгал засварын ажлыг хийх зорилгоор жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдөр хэрэглэгчийн дулааныг зогсоож засварын ажлын эхлүүлдэг ч тус байгууллагын зүгээс цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчийн халаалтыг хаах хугацааг 2019 оны тавдугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгалаа.
Гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчдээс дулаанаа үргэлжлүүлэн авах хүсэлтүүд ирсэн тул халаалтын хугацааг сунгасан бөгөөд цаашид ч хэрэглэгчид /засварт зогссоноос бусад/ хүссэн үедээ дулаанаа тоолуураар үргэлжлүүлэн авах боломжууд нээлттэй аж.