Өчигдөр Сонгино хайрхан дүүргийн 2-р хороонд 15 настай эмэгтэй хүүхэд амиа хорлосон хэрэг гарчээ. Охин амиа хорлохоосоо өмнө гэрээслэл бичсэн байна.
Гэрээслэлд “Аав ээж хоёр маань байнга маргалддаг. Гэр бүл мөнхийн хэрүүлтэй байдаг нь надаас болсон. Ээжийг минь 10 жилийнхний уулзалтанд явуулж өгөөрэй” гэсэн утгатай зүйлс бичсэн байжээ.
Амиа хорлосон охин …-р сургуулийн ахлах ангийн сурагч байсан бөгөөд улаан өнгийн уяагаар өөрийгөө боосон байжээ.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд муудалцаж хэрэлдэхгүй байх, хүүхэдтэйгээ ярилцаж, өөрийнх нь буруу байхгүй гэдгийг ойлгуулахын зэрэгцээ байнга дэмжиж энэ мэт болзошгүй эрсдэлээс алхам тутамдаа сэргийлэхийг асран хамгаалагч нарт анхааруулж байна.
доргио.мн