Урин дулаан цаг болж байгаатай холбоотойгоор айлууд цонхоо онгорхой орхидог болсон. Харин цонхны хаалт хийлгүй орхисноос болж бага насны хүүхэд өндрөөс унаж амт насаа алдах тохиолдол гарч, цагдаа, онцгой байдал, хэвлэл мэдээллийнхэн сэрэмжлүүлсээр байгаа.
Гэвч эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих анхаарлаа жоохон л сулруулахад бага насны хүүхэд өндрөөс унасан тохиолдол өнөөдөр бүртгэгдсэн байна. Тодруулбал, өнөөдөр 10:50 цагийн орчим Баянгол дүүргийн 17-р хороонд нэг ой найман сартай хүүхэд долоон давхраас унаж нас барсан хэрэг гарсан байна.
Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид анхаарал болгоомжтой байж болзошгүй эрсдэлээс сэргийлэн цонхны хаалт хийлгэхийг сэрэмжлүүлж байна.