Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт энэ сарын 3-ны өдөр хөдөөний замд явж байсан автомашины хойд талын цонхоор гурван настай хүүхэд унаж, араас нь явж байсан машинд дайруулан амиа алджээ. Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр, 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 11:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нэгдүгээр багийн нутаг “Дов” гэх газар шороон замд M.Pajero автомашины цонхоор 3 настай, эрэгтэй хүүхэд унаж нас барсан байна.
Иймд эцэг, эхчүүд хүүхдийг автомашинаар тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгаж, бүсийг бүслэх, машины цонхоо түгжиж, зөв тээвэрлэж явахыг ТЦА-наас анхаарууллаа.
Зориулалтын суудал нь нярай хүүхдийг ослоос үүдэх нас баралт, гэмтэл бэртлээс 70 хүртэлх хувиар, бага насны хүүхдийг 50 хүртэлх хувиар хамгаалдаг байна.