Author: Business Insider

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнтэй уулзаж, Монгол Улс FATF-ын (Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага) “саарал жагсаалт”-д орсон нөхцөл байдал, FATF болон APG-гээс (Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага) ирүүлсэн нэмэлт зөвлөмжид тусгасан шаардлагыг хэрэгжүүлэх болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хийж, гүйцэтгэсэн ажил, үр дүнгийн асуудлыг хөндөж ярилаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх асуудлууд болон Банк бус санхүүгийн байгууллагууд, Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаанд тавьж буй хяналт, мэргэжлийн холбоодоос Санхүүгийн зохицуулах хорооны даргад хариуцлага тооцуулах талаар УИХ-ын даргын нэр дээр хоёр ч удаа ирүүлсэн гомдол, гомдлын мөрөөр ажилласан…

Read More

Нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх”, “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-д шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар чуулгад боллоо. Арга хэмжээнд Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон эрүүл мэндээ дээдлэгч иргэд, олон нийт оролцов. Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “2003 оноос эхлэн энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, болзлын дагуу тодорхой шалгууруудаар эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэн тодруулан шалгаруулж, шалгарсан иргэн, өрхийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр тэднийг олон нийтэд сурталчлан таниулж ирсэний үр дүнд…

Read More

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Зам чөлөөл” аян, “Хашаа, хайс” нэгдсэн арга хэмжээг эхлүүлж, удаан хугацаанд ашиглаагүй болон хууль зөрчин олгосон газруудын зөвшөөрлийг цуцлах ажлуудыг хуулийн хүрээнд шат дараатай хийж хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Батсүмбэрэл Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудлаар мэдээлэл хүргүүлж, хамтарч ажиллах хүсэлтээ нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлайд хүргүүлжээ. Хүсэлтэд “Улаанбаатарчуудын ялангуяа хүүхэд багачуудын очих дуртай газар болох хүүхдийн паркийн асуудал сүүлийн жилүүдэд олны анхаарлыг татсаар ирлээ. Улсын нийт хүн амын талаас илүү нь оршин суудаг Нийслэл хотод цор ганц хүүхдийн паркийн асуудлыг судлан үзэх…

Read More

Нийслэлийн 380 жилийн ойн баярын хүрээнд 2019 оны “Манай хороо-Миний гудамж”, “Шилдэг хороо” хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон нийслэлийн есөн дүүргийн албан хаагчид оролцлоо. Уг аяныг шилдэг дүүрэг, шилдэг орон сууцны болон гэр хорооллын хороо, шилдэг орон сууцны болон гэр хорооллын аж ахуйн нэгж, байгууллага, шилдэг өрх, шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага гэсэн таван…

Read More

Монгол Улсын Морин хуурын чуулгын “The beginning of fall” тоглолт 10-р сарын 25, 26-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордны концертын танхимд 19:00 цагаас зохион байгуулагдах гэж байна. Тоглолтыг морин хуурч, удирдаач, МУСТА Д.Түвшинсайхан удирдах бөгөөд тус чуулгын үе үеийн сор болсон шилдэг бүтээлүүдийг дахин тайзнаа амилуулж хоёр өдрийн турш эгшиглүүлэх юм.   Морин хуурын чуулгын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Цэцээ-Гүн” Ротаракт клубын “Хүн бүр сурах эрхтэй” тэтгэлэгт хөтөлбөрийг дэмжин энэхүү хандивын тоглолтоо 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтын бүх орлогыг тэтгэлэгт хөтөлбөрт санхүүжилтээр хандивлах юм байна. Боловсролыг дэмжигч “Цэцээ Гүн” нийгэмд үйлчлэх Ротаракт клуб нь 2013 оноос эхлэн…

Read More

Баянхошуу дэд төвийн 1000м3 хүчин чадалтай усан сан өнөөдөр ашиглалтад орлоо. Дэд төвийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд, “Бумбод” ХХК-ийн захирал Ц.Отгонбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Баянгол дүүргийн 22 дугаар хороонд барьсан 1000м3 хүчин чадалтай усан сангийн барилга угсралтын ажил ийнхүү өнөөдөр бүрэн дуусч, үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Уг усан сангийн барилга ашиглалтад орсноор Баянхошуу дэд төвд оршин суугаа 3.466 өрхийн 13.163 иргэд ундны усны эх үүсвэрээр хангагдах боломж бүрдэж байгаа…

Read More

Нийслэлийн цэрэг татлагын товчооноос Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт Цэрэг татлагын байранд ирсэн байх үүрэгтэй” гэж заасны дагуу цэргийн жинхэнэ албанд татах тухай “Цэргийн зарлан дуудах мэдэгдэл”-ийг хугацаат цэргийн албанд татагдах иргэдийн 96.1 хувьд хүргүүлээд байна. Дүүргүүдийн Цэрэг татлагын товчоод хугацаат цэргийн албанд татагдах иргэдэд төрийн батлан хамгаалах үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг зохион байгуулахын зэрэгцээ цэрэг татлагад хамрагдаж буй залууст нэг цэгийн үйлчилгээг хүргэх бэлтгэл ажил хангагджээ. Дараах байранд цэргийн жинхэнэ албаны татлагыг явуулна. Баянгол дүрэг -Оюуны ундраа цогцолбор сургууль \96 дугаар сургууль/Баянзүрх дүүрэг- Ерөнхий боловсролын 14…

Read More

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өнөөдөр Лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх болон Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах төслүүдэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичиг нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтолын хоёр дахь заалт, Засгийн газрын 2019 оны 337 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, төв цэвэрлэх байгууламжийн технологийн болон тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төслийг шинэ төв цэвэрлэх байгууламжийн төсөлтэй уялдуулж,…

Read More

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх зэрэг үүрэг даалгавар өгсөн юм. Тэгвэл мэргэжлийн гурван лабораторид хийлгэсэн шинжилгээний нэгдсэн хариу гарсныг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хүнсний 20-ын урд талын нүхэн гарцыг шинэчлэн засварласан. Нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дөрөвдүгээр сарын 25-наас зургаадугаар сарын 25-ны хооронд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Элит констракшн” ХХК хамтран хийж гүйцэтгэж, ашиглалтад оруулсан билээ. Нүхэн гарцыг шинээр засч ашиглалтад оруулснаас хойш энэ байдал үгүй болж, хувь хүмүүс, олон нийтийн байгууллага зүй зохистойгоор ашиглаж эхэлсэн байна. Тодруулбал, хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг “Ulaanbaatar public art week” арга хэмжээний хүрээнд гаргаж байгаа зураач Э.Есүнгэний “No mad” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг энэхүү нүхэн…

Read More