Author: Business Insider

Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой энэ жил тохиож буй. Нийслэлийн анхны шавыг тавьсан газар буюу Өвөрхангай аймгийн Бүрд сумын гуравдугаар багийн нутаг Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд жил бүр нийслэлийн үе үеийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Энэ уламжлалын дагуу өнгөрсөн амралтын өдөр хотын удирдлагууд нийслэлийн шав тавьсан газарт очиж Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн үе үеийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, бусад холбогдох албаныхан болон нутгийн иргэд, зочид төлөөлөгчидоролцлоо. 1639 онд анхдугаар богд…

Read More

Нийслэл хотын үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын ивээл дор Оюутан, залуучуудын дунд волейбол, сагсан бөмбөг, дугуй, шатар, бүх нийтийн гүйлт гэсэн спортын таван төрөлтийн тэмцээнийг есдүгээр сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байна. Оюутан, залуучуудын дунд есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдах сагсан бөмбөг, волейболын төрөлтийн тэмцээний нээлт өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Спортын хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа, НСХ-ны Спортын хөгжлийн хэлтсийн дарга С.Саранцэцэг тэргүүтэй зочид төлөөлөгчид болон тэмцээнд өрсөлдөж буй оюутан,…

Read More

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлд гурван ээлжээр хичээллэж байгаа төрийн өмчийн сургуулиудын хүртээмжийг нэмэгдүүлж 100 хувь хоёр ээлжинд шилжүүлэх, зарим хороодод сургууль, цэцэрлэг шинээр барьж байгуулахаар тусгагдсан. Тэгвэл өдгөө Улаанбаатарт 26 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулаад байгаа юм. Ингэснээр сургуулийн сурагчдын суудлын тоо 6840, цэцэрлэгийн хүүхдийн ор 2500-аар нэмэгджээ. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн хэмжээнд энэ онд улсын төсвийн хөрөнгөөр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн барилгын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж “Барилга байгууламжийг эхлүүлж, эцсийн шатанд хүлээж авч ашиглалтад…

Read More

Нийслэлийн 380 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Марса” Монголын сансар судлалын хөгжүүлэлтийн төвтэй хамтран, ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн 12-15 насны сурагчдын дунд “Бидний бүтээл сансарт” уралдаан зарлаж байгаа юм. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл хийлээ. “Уралдааны шилдэг бүтээлийг тусгай зориулалтын сансарын бөмбөлгөөр 38 мянган метрийн өндөрт хөөргөнө. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Бөмбөлөгт уралдааны шилдэг бүтээлээс гадна Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг болох Хангарди, гэнэтийн байдлаар сонгогдсон нийслэлийн 380 иргэний нэрс байх юм. Сансрын бөмбөлөг нь нийслэлийн агаарын чанарын талаарх мэдээллийг…

Read More

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ. Автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай 36 чиглэлд 60 автобус нэмж үйлчилгээнд гаргана Нийтийн тээврийн үйлчилгээний одоогийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр “Улаанбаатар хот доторх болон хот орчмын нийтийн тээврийн үйлчилгээнд нийслэлийн өмчтэй хоёр, хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгж үндсэн 76, хот орчмын 14, шөнийн тээврийн нэг чиглэл, бага багтаамжийн автобусны дөрвөн чиглэл нийт 95 чиглэлд 800 их, дунд багтаамжийн автобус, троллейбусаар өдөр тутамд 500-600 мянган…

Read More

Замын цагдаагийн хажуугийн гүүрэн замын хөдөлгөөн ямар болох талаарх бодит мэдээллийг жолооч нарт хүргэе. Нэгдүгээрт: Ертөнцийн зүгээр хойд талаасаа урсах хөдөлгөөн “Home plaza”-гийн зүүн талаар чигээрээ явж шууд “Е март”-ын гэрэл дохиотой уулзварт хүрэхээр төлөвлөж байгаа  юм байна. Хөдөлгөөнийг ингэж зохицуулснаар цаашид “Home plaza”-г тойрох хөдөлгөөн  байхгүй болж байгаа  аж. Нэгдүгээр зурагт тэмдэглэсэн хэсгийн замыг 4,5 метр өргөтгөх ажил яг одоо хийгдэж байна. Хоёрдугаарт: Замын цагдаагийн гүүр талаасаа баруун гар тийш эргэх хөдөлгөөнийг чөлөөтэй болгохоор “Home plaza”-гийн хойд талын зорчих  хэсгийг өргөтгөх ажил ид дундаа явж байна. Энэ хэсгийг 2 дахь зурагт гэж тэмдэглэн үзүүлэв. Гуравдугаарт: “Баянмонгол” хорооллоос Гандийн гудамж, “Наадам” центрийн…

Read More

Нийслэлээс бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, орлогод нийцсэн орон сууцыг нийлүүлэх, шинэ суурьшлын бүсэд орон сууц барьж байгуулах, түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх, түрээсийн орон сууцны олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зэрэг ажлыг шат дараатай хийсээр байгаа юм. Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа спорт цогцолбор орчимд 940 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны төслийн шавийг өнгөрсөн тавдугаар сард тавьсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр уг төслийн явц, хэрэгжилтийг шалгаж, газар дээр нь ажиллав. Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн захирал Б.Сүхбаатар “Нийслэлээс олгож өгсөн газар дээр хувийн байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр барилга бариад тодорхой хувийг нь нийслэлд өгч…

Read More

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны есдүгээр сарын 16-наас 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Дөрвөн эгнээтэй, 477 метр урттай шинэ гүүрэн гарцын хөдөлгөөнийг нээлээ Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг нээлээ. Дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетонон гүүрний ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци”, зөвлөхөөр “Ростов” ХХК ажилласан байна. Төслийн нийт төсөвт өртөг 42.38…

Read More