Author: Business Insider
Сэлбэ дэд төвд барьж ашиглалтад оруулж буй 1000м3 хүчин чадал бүхий Усан сан, насос станцын барилгын ажлыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Сэлбэ дэд төвд усан сан, насос станцын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой нийлүүлж, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэснээр Сэлбэ болон Дамбадаржаа төвийн иргэд оршин суугчид ундны усны эх үүсвэрээр хангагдаж байгаа юм. Нээлтийн ёслолд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд болон албаны хүмүүс оролцов. Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Санжат ХХК ажиллаж төлөвлөгөөний дагуу товлосон хугацаандаа ашиглалтад хүлээлгэн өглөө.…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд найрамдах холбооны Герман Улсын Штэйн Мюллер инженеринг компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Штэйн Мюллер инженеринг компани нь нүүрсний шаталтаас үүсэх хорт утааг багасгах чиглэлээр мэргэшсэн 160 жилийн түүхтэй компани юм байна. “Герман болон зүүн, төв Европын оронд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын зуухны шинэчлэлт хийсэн аж. Одоогоор ОХУ-д цахилгаан станцуудын шинэчлэлийг Штэйн Мюллерийн технологи, зөвөлгөө, сургалтад түшиглэн хийх боломжийг судалж байгаа аж. Тус компанийн зүгээс Улаанбаатар хотын удирдлагуудад цахилгаан станцуудын зуух болон уурын зуухнуудыг шинэчлэн утааны хорт байдлыг бууруулахад хамтарч ажиллах, шаардлагатай мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх зорилгоор сургалт зохион байгуулах, Монгол…
Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Оксфортын их сургууль, “Билл Мелинда Гэйтс” сан Аксесс Сольюшинс ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн судалгааны тайлан, бодлогын зөвлөмжийг танилцуулах “Цахим эрин дэх нүүдэлчид” олон улсын бага хурал өнөөдөр боллоо. Хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон төрийн байгууллагууд, технологийн салбарын манлайлагчид, их, дээд сургууль, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов. Хурлын эхэнд “Билл Мелинда Гэйтс” сангийн тэргүүн, хатагтай Мелинда Гэйтсээс ирүүлсэн мэндчилгээг дамжуулж, Оксфортын их сургуулийн Блаватникийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуулийн эдийн засгийн профессор Стефан Деркон “Технологийн хөгжлийн комиссын танилцуулга, улс орнууд дижиталчлалд хэрхэн бэлэн байх…
“Цахим эрин дэх нүүдэлчид” Олон улсын бага хурал Улаанбаатар хотноо болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганд оролцож, үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Дэлхий дахинд өнөөдөр технологийн хөгжил эрчимтэй явагдаж, нийгэм, эдийн засгийн ихэнх салбарт нөлөөгөө үзүүлэн аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж нэрлэгдэх хэмжээнд ирлээ. Улс орнууд мэдээлэл технологийн салбарт илүү анхаарч, эрчимтэй хөгжүүлэн тус хувьсгалд мөр зэрэгцэн урагшлахаар эрмэлзэж байна. Бүс нутгийн болон хөгжиж буй орнууд дотроос Монгол Улс нь байгалийн нөөц баялаг ихтэй, газарзүйн байршил, насны хувьд харьцангуй залуу хүн ам, суурь боловсролын түвшин өндөр зэрэг суурь…
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны бусад хүн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр” өдөрлөгийг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр жанжин Сүхбаатарын талбайд “Автомашингүй өдөр” өдөрлөг болж байна. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр нар оролцов. Өдөрлөгийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Хүн төвтэй хотын шийдлийн хүрээнд зохион байгуулж байгаа “Цэвэр агаартай автомашингүй өдөр” өдөрлөгт та бүхний оролцоо маш чухал. Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдийнхээ амьдрах орчинг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах үүднээс олон арга…
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяныг төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготойгоор өнөөдөр “Би хариуцлагатай аав ээж” аяны нээлтийн үйл ажиллагааг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ –ын Залуучуудын хөгжлийн газрын…
Нийслэлийн Байгаль орчны газраас Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг тохижуулж хамгаалах ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ. Булгийн хамгаалалтын хашаа, шонг хүнсний зориулалттай хаягдал хуванцрыг дахин боловсруулсан материалаар хийж, ахуйн хэрэглээний болон мал ундаалах уст цэгүүдийг тусгаарласан. Булгийн хамгаалалтыг мод, төмрөөр хийдэг байснаас хулгайд алдагдах, хурдан эвдэрч муудах явдал түгээмэл гардаг байсан бол дахин боловсруулсан материалиар орлуулснаар ашиглалтын хугацаа уртсаж, дээрх зөрчил багасах боломжтой болж байна. Мөн тохижилтийн ажлын хүрээнд явган хүний замыг байгалийн чулуу ашиглан хийж, булгийн усны найрлага, ашигт чанарын мэдээллийг байрлуулав. Нийслэлийн нутаг дэвсгэрт 82 булаг шанд…
Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.09.14/ Сүхбаатарын талбайд холбон “Цэвэр агаартай-машингүй өдөр”-ийн нээлтэд оролцоод, үдээс хойш “Таван толгой түлш” компани дээр очиж ажиллалаа. Түүнтэй хамт Нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчины бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын албаны хүмүүс байлцлаа. “Таван толгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг дүүрэг хороодын түлшний цэгүүдэд хүргэх ажлыг эрчимжүүлэхээр Нийслэлийн ЗДТГ-ын даргын шийдвэр гарч Тамгын газрын хэлтсийн дарга нарт төвийн зургаан дүүргийг тус бүр хувиарлан өгч “Таван толгой түлш” компани дээр жижүүрлэн ажиллуулахаар болсон. Хотын захирагч С.Амарсайханд “Таван толгой түлш” компанийн удирдлагууд сайжруулсан түлш тээвэрлэлтийн…
Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Нээлтэд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд оролцлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Анх байгуулагдахдаа 500 мянган хүн амьдрахаар төлөвлөгдсөн Улаанбаатар хотод маань өнөөдөр 1.5 сая хүн амьдарч байна. Үүнээс үүдэлтэй авто замын түгжрэл, агаар орчны бохирдол гээд олон асуудал бидэнд тулгарч байгаа. Түгжрэлийг бууруулахад энэ гүүр том тус нэмэр оруулна гэдэгт…
