Author: Business Insider
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж шинээр барих төслийн хүрээнд баригдаж байгаа барилгуудын ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, тээвэрчдийн гудамжны хойно, давхрын 17,18,20-р байрны төсөл хэрэгжүүлж буй “Тэргүүн чансаа” ХХК болон тус байршилд 13,14,15,16-р байрны төсөл хэрэгжүүлэгч “Алтан Трейд” ХХК-ны барилгын ажил дуусах шатандаа орж, улсын комисст ирэх есдүгээр сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Барилгын компаниудын удирдлагуудын зүгээс хотын даргад хандаж, дахин төлөвлөлтийн журмыг тодорхой болгож өгөхийг хүссэн юм. Мөн барилгад ашиглагддаг том оврын автомашинууд өглөө 07.00 цагаас оройн 21.00…
https://www.youtube.com/watch?time_continue=15&v=VwwT0r7kdOE
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 14-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад бүрэн авлаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталлаа. Энэ тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулан 153482,37 га газар өргөтгөн нийт 896540,37 га газрын байгалийн нөөцийн ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар болж байна. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны 91 дүгээр “Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай” тогтоолыг хүчингүй болголоо. Улсын тусгай хамгаалалтад…
Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд наймдугаар сарын 15-наас эхлэн гурван бүсчлэлд хуваах талаар нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл хийсэн билээ. Үүнтэй холбогдуулан уг зохион байгуулалтыг маргаашаас эхлүүлэх эсэх талаар нийслэлийн ЗХТЗИ-ийн газрын мэргэжилтэн Г.Саруулаас тодрууллаа. Тэрбээр “Бид уг асуудлаар зургаадугаар сарын 27-нд эхний санал асуулгыг иргэдийн дунд явуулсан. 25 орчим веб сайтад линк байршуулсан. Үүний үр дүнд 3,761 санал өгсний 55 хувь нь дэмжиж, 40 орчим хувь дэмжихгүй, 2-3 хувь нь мэдэхгүй гэж хариулсан. Зураг. Санал асуулга Энэ үр дүнг наймдугаар сарын 2-ны өдөр Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулж, дахин хэд хэдэн санал асуулга явуулах үүрэг даалгавар авсан.…
Нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг, эрсдэлээс урдчилан сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 15-наас эхлэх тарваган тахлаас урдчилан сэргийлэх арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж: Он гарсаар нийслэлийн Онцгой байдлын газар 2293 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага авч ажилласан. 900 гаруй иргэний амь насыг аварч, иргэдийн 27 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалан ажилласан. Түүнчлэн усны осол, үерийн аюулаас урдчилан сэргийлэх арга хэмжээний…
“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн 2019-2020 оны өвлийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар болон Турбогенератор №4-ийн хүчин чадлыг 20Мвт-аар нэмэгдүүлэх төслийн ажлын явцтай өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар танилцлаа. Ерөнхий сайдыг “ДЦС-4” ТӨХК-ны удирдлагууд болон ажилчид угтан авч, станцынхаа үйл ажиллагааг танилцуулсан юм. “Өвлийн ид ачааллын 12, 01 дүгээр сард долоон ширхэг зуух, долоон турбинтэй ажиллахаар төлөвлөж байна. Хэрэглээний өсөлтөөс хамаарч богино хугацаанд найман зуух, долоон турбинтэй ажиллах боломжтой. Үүний тулд ТА№1-ийн төслийн ажлыг ирэх 11 сард дуусгаж ашиглалтад оруулах…
Эрчим хүчний салбарын зарим үйлдвэр, компаниудын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, төсөл хөтөлбөрийн явц байдалтай өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс танилцлаа. Ерөнхий сайдаар ахлуулсан албаны төлөөлөл эхлээд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, их засвар болон хөрөнгө оруулалтын ажлыг шалгасан юм. “2019 оны зун дулааны шугамд хийгдэх их засвар, шинэчлэлийн ажлын графикийг эх үүсвэрүүд, нийслэлийн Авто замын газар, ОСНААУГ-ын хийгдэх ажлуудтай уялдуулан Эрчим хүчний яам, нийслэлийн Засаг даргын орлогч, “ДҮТ” ХХК, ОСНААУГ-тай хамтран баталсан. Улаанбаатар хотын дулааны төв шугамд нийт 12 зогсолт…
Нийслэлийн Байгаль орчны газраас хотын ногоон бүс, зусланд гарч буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг хүлээн авах, иргэд, аж ахуйн нэгжид зөвлөмж, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор “Зуслан” нэртэй аппликэйшнийг ашиглаж эхэллээ. Уг аппликэйшнийг Андройд, iOS үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжид “Зуслан” гэсэн түлхүүр үгээр хайлт хийн суулгахад болох юм. “Мэдээ, мэдээлэл” цэснээс байгалийн нөөц ашиглалттай холбоотой сүүлийн үеийн мэдээллүүдийг авч болох бол “Санал гомдол” цэсэд 3 хүртэл гэрэл зургийг хавсарган хүрээлэн буй орчны эсрэг хууль, журам зөрчсөн үйлдлийн талаарх мэдээлэл, санал, гомдлыг ирүүлэх боломжтой юм байна. Таны ирүүлсэн мэдээлэл тус газрын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байвал шалгаж нягтлан, авсан арга хэмжээний талаар…
Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэл ирэх сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутанд дуусах юм. Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг https://tsetserleg.ulaanbaatar.mn/ системд хандан дараах зааврын дагуу бүртгүүлж баталгаажуулна. Өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 26,976 хүүхэд цахимаар бүртгүүлээд байна. “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 23-ны БААСАН гарагт явагдах бөгөөд нийслэлийн хэмжээнд шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн…
“Дэлхийн ур чадвар-2019” тэмцээн ОХУ-ын Казань хотноо энэ сарын 22-28-нд болно. Манай улсаас найман мэргэжлээр найман залуу оролцоно. “Дэлхий ур чадвар” 45 дахь удаагийн энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзан тэмцээнд нь амжилт хүслээ. Тэрбээр, Монгол Улсад мэргэжлийн боловсрол, сургалтын салбараар бэлтгэгдэн гарсан мянга мянган мэргэжилтэй ажилтнууд эх орныхоо хөгжлийн түүхэн үе бүрт бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн. Монгол Улс 2014 онд Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын 69 дэх гишүүн орноор элсэн орж, хоёр жил тутам зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд анх удаа 2015 онд оролцсон. Хоёр дахь удаагаа 2017…