Author: Business Insider
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь зорилтот бүлгийн гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх төсөл, үйл ажиллагаануудыг Кристина Нобелийн Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлдэг билээ. Кристина Нобелийн Хүүхдийн сан нь 22 дахь жилдээ хүүхэд, залуучуудыг дэмжих, тэднийг бие болоод сэтгэл зүйн хувьд биеэ даасан, амжилттай иргэн болгон төлөвшүүлэхээр ажилладаг. Жил бүр бид хөтөлбөрт хамрагдаж буй 1200 гаруй хүүхдэд цаашид өсөн дэвжих, ахисан түвшинд суралцах боломжийг олгох зорилгоор Боловсролын тэтгэлэг олгох хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлээд 18 жил болж байна. 2019-2020 оны хичээлийн жилд сургалтын тэтгэлэг олгох шалгаруулалтыг оюутан залуучуудын суралцах чадвар, сурах идэвх зүтгэл, нийгмийн идэвх санаачилга болон ар гэрийн нөхцөл…
Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “БИДНИЙ ХОТ” сэдэвт телевиз, радиогийн нэвтрүүлэг, сонин, сэтгүүл, сайтын нийтлэл, цахим контентын уралдааныг нийт хэвлэл мэдээллийн байгууллага, чөлөөт уран бүтээлчдийн дунд зарлаж байна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй сайн сайхан үлгэр дуурайлыг түгээн дэлгэрүүлэх, хотын соёлыг түгээх, олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн ажлуудыг сурталчлах, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэхүйц бүтээлүүд байх аж. Шалгаруулагчдын зүгээс нийтлэл, нэвтрүүлэг, контентын хүртээмжтэй байдлыг харгалзан үзэх бөгөөд дохионы…
Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны Су-30СМ загварын байлдааны дөрвөн онгоцоос бүрдсэн “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр өнөөдөр Хүйн долоон худагт боллоо. Үзүүлэх тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал А.Ю.Чайко, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр тэргүүтэй зочид төлөөлөгчид, иргэд олон нийт үзэж сонирхсон юм. Су-30СМ нь Сухойн нэрэмжит зохион бүтээх товчооноос агаарт ноёлох зорилгоор бүтээсэн олон төрлийн зориулалттай, дөрөвдүгээр үеийн амдан сөнөөгч онгоц аж. Энэхүү тийрэлтэт онгоц…
The Number One Plan to Use for Essay Review New Questions About Essay Review Writing quality essays would be your primary use of the services. essay writer review If you’re attempting to find top essay writing businesses, decide to check out the mentioned previously. You will probably locate cusotm essays. It’s safe to say cool essay isn’t fraud. The individual essay is probably the most critical opportunities for candidates to attest to Admissions Officers they have the particular credentials and traits that will permit them to donate to the particular association they opting for. Our scholastic essay inventing team consists…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албаны хүмүүс өнөөдөр Хөх хотын дарга Фөн Үйжэнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын Захирагч С.Амарсайхан талархал илэрхийлэв. Монгол Улс, БНХАУ-ын стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж шинэ утга агуулгаар баяжиж байгаад баяртай байна. БНХАУ нь манай улсын худалдааны хамгийн том түнш, хамгийн том хөрөнгө оруулагч. Өнгөрсөн оны байдлаар манай улсын гадаад худалдааны 63 хувь нь БНХАУ-тай хийсэн худалдаа…
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 145 дугаар тогтоолоор 2017-2020 онд “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр“-ийг баталсан бөгөөд уг хөтөлбөрийн 4-р зорилтын хүрээнд Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг 2020 оноос эхлэн хэсэгчлэн хааж, нөхөн сэргээлт хийхээр бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Энэхүү нөхөн сэргээлтийг Төв цэвэрлэх байгууламжийн хур лагийг боловсруулж гаргасан бордоог ажшиглаж хийх талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Барилга, хот байгуулалтын яам, лагийг бордоо болгох төсөл хэрэгжүүлэгч “Эко тайхи” ХХК, Нийслэлийн Байгаль орчны газартай хамтарсан уулзалтыг хийлээ. Лагийг үнэргүйжүүлж бордоо болгох төслийг 2018 оноос эхлэн Монгол улсын Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоолын хүрээнд Барилга, хот…
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2019.08.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барихад миний бие оролцсон. Хэлэлцүүлэхэд байнгын хороон дээр долоон гишүүн зөвшөөрсөн. Өргөн бариагүй нэг гишүүн санал оруулсан. Гэтэл өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсанаасаа өөрчлөгджээ. УИХ-ын дарга нь рекламны модель болж байгаад би харамсаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг ард түмнээр хэлэлцүүлнэ гэвэл тэр бүр мэдэхгүй. Тэр утгаараа хэлэлцүүлэг хийсэн оролдлого нь зөв. Гэхдээ ард түмнээс заавал асуух таван асуулт байна. Тийм учраас миний бие Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт бичиг хүргүүлж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, УИХ-ын бүрэн эрхийн…
БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна. Сүүлийн үед визтэй холбоотой, хууль бус баримт бүрдүүлэх явдал асар ихээр гарч байгаа учир ард иргэдийг ийм залиланд өртөхгүй байхыг сануулж байна. “Би Солонгосын ЭСЯ-д дипломатч, консул таньдаг гэж хэлж байгаа хүн байвал тэр хүн визний брокер байх аюултай. ЭСЯ-нд танилтай байх таны виз хүндрэлгүй гарна гэсэн үг биш. Виз мэдүүлсэн хүний материал шалгах үйл ажиллагаа журмын дагуу явагддаг гэдгийг ард иргэдэд анхааруулмаар байна. Шинэ журам есдүгээр сарын 16-наас хэрэгжиж эхэлнэ гэж БНСУ-ын ЭСЯ-ны консул мэдээлэв. БНСУ-ын ЭСЯ-наас…
2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Засгийн газрын 270 дугаар тогтоолын дагуу “Тавантолгой түлш” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, үйл ажиллагааны талаарх танилцуулга мэдээллийг сонслоо. “400 өрхийн дунд нэг борлуулалтын цэг байхаар тооцож нийт 504 жижиглэн цэг байгуулсан. 42 бөөний төвөөс жижиглэнгийн цэгийг хангана. Батлагдсан орц, жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж нөөцлөлтийн ажлыг зохион байгуулж байна. Жижиглэн болон бөөний борлуулалтын цэгт 14,300 тонн, үйлдвэрийн бүсэд 142,904 тонн сайжруулсан түлш нөөцөлсөн байна. Одоогийн байдлаар 560,000 тонн түүхий эд /мидлинг/-ийг тээвэрлэн татан төвлөрүүлээд байна” хэмээн “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн…
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өнөөдөр Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажилтай танилцан, газар дээр нь очиж ажиллалаа. Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын гүйцэтгэл 50 хувьтай, далангийн ажил 85 хувьтай хийгдсэн. Хоолой, тунелийн ажил дууссан. Цементээр эхлүүлсэн хучилт 1 км байна. Замын хучилтыг ирэх аравдугаар сарын 10-н гэхэд дуусгана. Хөдөлгөөнийг аравдугаар сарын 25-н гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байгаагаа албаны хүмүүс салбарын сайд болон Хотын Захирагчид танилцуулав. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Замын чанарын асуудлыг онцгой анхаарч ажиллахын зэрэгцээ аюулгүй байдлыг сайн хангаж, захиалагчийн хяналтыг сайн…
