Author: Business Insider

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Засгийн газрын гишүүд болон Хотын захирагчийн хамт бизнес эрхлэгчидтэй уулзлаа. МҮХАҮТ-д болсон энэхүү “Бизнес уулзалт”-д 250 гаруй бизнес эрхлэгч, 10 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, санал бодлоо хэлсэн юм. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, бизнес эрхлэгчдийн ажиллах орчин, үйл ажиллагааг дэмжих талаар Засгийн газраас баримталж буй бодлого цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Бизнесийн салбарт үүссэн хүндрэл бэрхшээл, тулгамддаг асуудлаа бид ний нуугүй ил тод ярих нь чухал. Засгийн газар баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжинэ. Харин хууль бус үйл ажиллагаа…

Read More

Сүхбаатар дүүргийн 11,12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1,6 км авто замын барилгын ажил дуусаж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Гүйцэтгэгч Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь 2019 оны 07-р сарын 01- ны өдрөөс шинэчлэлтийн ажлыг эхлүүлж 1965 оноос хойш шинэчлэлт хийгдээгүй авто замыг 12 метр өргөн 4 эгнээ, замын 2 талаараа 2,25 м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц зам байхаар төлөвлөн ажиллаж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээж байна. Гудамж замын шинэчлэлт хийгдсэнээр тээврийн хэрэгслийн зорчих хэсэг, явган зам дугуйн зам, авто зогсоол зэрэг гудамж замын бүрдлүүдийг ялган өгч, иргэдийн ая тухтай амьдрах, хөдөлгөөний аюулгүй…

Read More

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо. Хуралд Зохион байгуулах хорооны гишүүд, салбар есөн хороодын дарга нар энэ жилийн наадмыг хэрхэн зохион байгуулсан тухайгаа танилцууллаа. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсөн тухай ажлын тайланг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус хорооны нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын дарга Э.Содномжамцад үүрэг болголоо. Мөн ирэх жилийн Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концерт, нээлт, хаалтын арга хэмжээний найруулагчийг сонгон шалгаруулах ажлыг 2020 оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулахыг Шадар сайд Ө.Энхтүвшин холбогдох салбар хороонд үүрэг болголоо. Баяр наадам зохион байгуулалт…

Read More

Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа Улаанбаатар хотын ус хэрэглээний өсөлт болон уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын хам нөлөөгөөр Туул голын урсцын горимд өөрчлөлт орж, хаврын гачиг үед нийслэл Улаанбаатар хот орчимд Туул гол урсацгүй болж, тасрах, шургах үзэгдэл түгээмэл ажиглагдах болсон төдийгүй энэ сөрөг үзэгдлийн үргэлжлэх хугацаа, хамрах хүрээ нэмэгдэх хандлагатай болсон. Туул голын сав газрын Улаанбаатар хот орчмын хэсэгт газрын доорх усны нөөцийн ашиглалт хамгийн өндөр буюу 44,7 хувь байна. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хотын усны хэрэглээ 2030 оны төвшинд 614,4 мян.м3/хоног болж өсөхөөр тусгагдсан. Иймд газрын доорх усны нөөцийн ашиглалтад тавих хяналтыг сайжруулж, зохицуулалт хийх…

Read More

Халх голын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах баярын болон бусад арга хэмжээний талаар НЗДТГ-ын Цэргийн штаб, нийслэлийн Соёл урлагийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Халх голын 80 жилийн ойгоор Улаанбаатар хотод ОХУ-ын А.В. Александровын нэрэмжит Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт болохоос гадна ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр Хүйн долоон худагт болох аж. Мөн Алдар спорт хорооноос Хүйн долоо хутагт 64 бөх барилдуулж бэсрэг наадам зохион байгуулахаар төлөвлөжээ. “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга 2018 оны 350 тоот захирамж гаргаж,…

Read More

Засгийн газрын хуралдаанаар Хөвсгөл нуурын эрэг орчмыг эко аялал жуулчлалын бүс болгох, зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, аврах анги байгуулах зэргийг хэлэлцэн шийдвэрлэв. Мөн төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, Биеийн тамирыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталжээ. ХӨВСГӨЛ НУУРЫГ “ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС” БОЛГОНО Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, цаашид хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус бүс нутгийг “Эко аялал жуулчлалын бүс” болгохоор шийдвэрлэв. Тус шийдвэрийн хүрээнд Хөвсгөл нуурын “Эко аялал жуулчлалын бүс”-д ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулж, эрхийн бичиг аваагүй, усны тоолуургүй болон холбогдох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй иргэн,…

Read More

Мөн тэрбээр АНУ-ын Батлан хамгаалах хоёрдугаар шугамтай хамтарч хууль бус цацрагийн хөдөлгөөнийг хянах мониториудыг Монгол Улсын хилийн боомтууд дээр суулгасан гэдгийг сануулж байгаа юм ОХУ-ын Архангельск мужийн Нёнокса суурины ойролцоо энэ сарын 8-нд томоохон осол болсон. Тодруулбал, тус мужид орших цэргийн баазад пуужингийн хөдөлгүүрийн шингэн түлшний системийг турших үеэр хөдөлгүүрт гал гарч, улмаар дэлбэрэлт болсны улмаас цөмийн эрчим хүчний таван мэргэжилтэн нь амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болсон. Тэгвэл энэхүү ослоос үүдэлтэй хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн тухай олон улсын мэдээллийн хэрэгслүүд янз бүрийн мэдээлэл цацаж тэр ч бүү хэл дэлбэрэлтийн улмаас цацрагт идэвхит бодистой үүл салхины чиглэлийн дагуу Төв Ази, Монгол руу нүүн…

Read More

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн /2019.08.21/ хуралдаан сайжруулсан шахмал түлшний 40 дундын агуулахууд болон борлуулалтын цэгүүдэд хийсэн хяналт шалгалт болон нийслэл хотод зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад хийсэн шалгалтын талаарх мэдээлэлүүдээр үргэлжиллээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд энэ сарын 10-наас 19-ны хооронд “Тавантолгой түлш” ХХК дээр сайжруулсан шахмал түлшний туршилтын тээвэр хийж, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудын талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулав. Тэрбээр хэлэхдээ “Туршилтын тээвэрлэлт хийж байхад хэд хэдэн яаралтай шийдвэрлэх асуудал байгаа нь ажиглагдсан. Диспетчерийн алба ажиллуулж сайжруулсан түлшний захиалга авахаас авахуулаад үйлдвэрийн…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийг хүлээн авч уулзан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг хэрхэн сайжруулах боломж байгаа талаар нээлттэй ярилцлаа. Нийслэл хотод өрнөж байгаа бүтээн байгуулалтууд болон зарим нэг томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар хотын Захирагч С.Амарсайхан дэлгэрэнгүй мэдээлэхийн сацуу Монголын Барилгын үндэсний Ассоциацитай уялдаа холбоогоо нэгтгэж хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр хэлэхдээ “ Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлаж хотын бүтээн байгуулалт өрнөх ёстой. Төрийн хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийг дэмжиж нийгмийн хариуцлагын хүрээнд үүргээ сайн биелүүлсэн компаниудад үл хөдлөх хөрөнгийн татварыг…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудтай уулзан, цаг үеийн хийж хэрэгжүүлж буй ажлууд ямар түвшинд хэрэгжиж байгааг тодруулан, цаашид удааширч буй түргэвчлэх шаардлагатай зарим ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өглөө. Нийслэлийн Газар, зохион байгуулалтын албанд олон нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг эцэслэн гаргах, Хот байгуулалт, хөгжлийн газарт зөрчилтэй барилга байшингуудын тоог нэгтгэн гаргах үүрэг өглөө. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг цогц болгох төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллах, замын бүтээн байгуулалтын ажлуудыг хугацаанд нь дуусгахад онцгой анхаарах, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах чиглэлд ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж…

Read More