Author: Business Insider

Шинэ Засгийн газар байгуулагдах бүрт төрийн алба руу гэнэтийн механик нүүдэл чиглэдэг. Монгол Улсын төрийн алба нь намын харьяа, УИХ, Засгийн газрын гишүүдийн ах дүү, амраг садан, найз нөхдийг шингээсэн асар том “агуулах” болон хувирсныг олон баримт нотолно. Өнөөдрийн байдлаар төсвөөс цалинждаг 193,557 төрийн болон улс төрийн албан хаагч Монголд байна. Хөгжингүй орнуудын төрийн албан хаагчдыг хүн амтай нь харьцуулахад 100 иргэн тутамд нэг төрийн албан хаагч ногддог. Харин манайд 17 хүнд нэг төрийн албан хаагч ногдож буй нь дэлхийн жишгээс бараг зургаа дахин их байгаа юм. Гэтэл энэ олон төрийн албан хаагчид төсвөөс олгож буй цалингийн зардал төсвийн урсгал зардалд хамгийн…

Read More

Шатахууны үнэ нэмэгдэхэд дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсдөг. Гэтэл шатахууны үнэ буусан үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буудаггүй нь олон нийтийн бухимдалыг ихээр төрүүлдэг. Сүүлийн хугацаанд мөн л гэнэт нэмэгдсэн шатахууны үнэ наадмаас өмнө 50-60 төгрөгөөр хямдрах магадлалтай гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдэгдлээ. Энэ тухай тодруулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай ярилцлаа. – ОХУ-аас нийлүүлж буй шатахууны үнэ хамгийн сүүлд хэзээ буурсан бэ? – Өнгөрсөн тавдугаар сараас ОХУ-аас манай улсад нийлүүлж байгаа бүтээгдэхүүн үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар буурсан. Ингэснээр жижиглэнгийн үнэ 50-55 төгрөг болно гэсэн үг. – Шатахууны үнэ өсөхдөө…

Read More

УИХ-ын нэр бүхий 64 гишүүн 2019 оны 6 сарын 6-нд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан билээ. Улмаар УИХ уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг өчигдрөөс (2019.06.25)-өөс эхлүүлээд байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн энгийн хувилбарт Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбоотой өөрчлөлт байгаа нь : “30.2.Ерөнхийлөгчөөр тавин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн хэсэг юм. Ингэхдээ уг заалт…

Read More

Энхсайханыг хууль бусаар цагдан хорьсон хэрэг явдлын цаана маш ноцтой хэд хэдэн асуудал бий. АТГ цагаандаа гарчээ! Огт үйлдэгдээгүй үйлдлийг гэмт хэрэг гэв. Болоогүй явдлыг болсон мэтээр “шааж” гэмт хэрэг болгочхов. Тэгээд мөнөөх “гэмт хэрэг”-тээ холбогдуулан иргэнээ эг маггүй гүтгээд шууд цагдан хорьчхов. Хамгийн хошин шог нь “галзуу, солиотой” байж мэдэх боловч хувийн атгаг сонирхолдоо хөтлөгдсөн хүний матаасыг “гэрчийн мэдүүлэг” хэмээн үзээд, түүнээсээ “хар” аваад шүү! Энхсайхан журамт иргэний ёсоор хуулиа ягштал сахин байсаар баривчлагдсан даа. Өмнө нь мань эр АТГ-аас дуудангуут Шведээс нисэж ирээд л, ирчхээд дуудсан цаг тухай бүр гүйхээрээ очоод л, “хуулийн байгууллагад шалгах ёстой зүйл байгаа…

Read More

Саяхан МАН-ын шинэчлэгч залуучууд Оюу толгойн луйврын гэрээ болон авилгын асуудалд холбогдон шалгагдаж байгаа МАН-ын хүндэт дарга, ноён Ерөнхий Сайд асан С.Баяртай нүүр тулан уулзаж, одоо та энэ намаас бушуухан явж үз, танаас болж манай нам баларч, сүйрч нэр хүнд нь уналаа. Та одоо зам мөрөө хөө гэх аясын сүрхий үг хэлэхэд өөдөөс нь хэн энэ намыг ийм олон суудалтай болгосон юм бэ, хэн энэ намыг ийм баян санхүүтэй болгосон юм бэ, хэн энэ намыг ийм шилэн ордонтой болгосон юм бэ, хэн та нарыг ийм юм ярьж орж ирэх болгосон юм, мөнгө төгрөг мэдэхгүй, мисс байтугай хүүхэн мэдэхгүй ногоон нялзрай…

Read More

Ахлах ангийн сурагчид та бүхнийг Япон улсад болох “АЗИЙН ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН КИНО НААДАМ”-д оролцохыг урьж байна. Бүтээлийг 2019 оны 08-р сарын 28 хүртэл хүлээж авна. Хаяг: СУИС-ийн хичээлийн IV байр, Радио Телевиз Медиа Урлагийн сургууль Харилцах утас: 99142628, 99800014

Read More

Монголын рок поп ертөнцийн түүхэнд хүчирхэгээр нэрээ тамгалж яваа “Никитон”-чууд 25 жилийнхээ ойн баярыг тэмдэглэж, нижгэр төрсөн өдрөө тэмдэглэхэд ердөө 4-хөн хоног үлдлээ. “Никитон”-чууд 25 жилийн ойн баяртаа зориулан өөрсдийнхөө бодит амьдралаа харуулахаар хамтдаа амьдарч байгаа билээ. Боловсрол суваг телевизийн уран бүтээлчид тус хамтлагийнханы амьдралыг үзэгчдэд хүргэж буй. Уншигч та бүхэндээ уг реалити шоуг Youtube хуудаснаа байршсаны дараа толилуулж байгаа. Дашрамт дуулгахад, Таксын үнэ VIP тасалбар 100 мянган бол энгийн нь 10 мянган төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Тасалбар борлуулах цэг: Ticket.mn 1900-1800 болон Shoppy.mn сайтаар захиалах боломжтой. -Улсын их дэлгүүр үүдэнд-3,4-р хороололын Номин их дэлгүүр үүдэнд-Дүнжингарав худалдааны төвийн үүдэнд-Нарантуул ОУХТөвд-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус тус худалдаалж…

Read More

Элэгний дутагдал буюу элгэний ком гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаа Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн шилдэг тамирчин, Спортын мастер О.Дөлгөөнд туслах хандивын аян үргэлжилсээр байна. Тус аянд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ажилчид, сагсан бөмбөгийн тамирчид, цагдаагийн албан хаагчид, урлаг соёлынхон нэгдэж, хандивын тоглолт зохион байгуулж буй. Тэгвэл Никитон хамтлагийнхан “Мөнгөтэй зочин” нэвтүүлэгт оролцон 900 мянган төгрөг хожсон бөгөөд нийт 2 сая төгрөг болгож О.Дөлгөөний эмчилгээний зардалд хандивлажээ. Уншигч та бүхэн ч гэсэн О.Дөлгөөний эмчилгээний зардалд хандив өргөхийг хүсвэл, Candy: 99696974 дугаарт хандиваа илгээх (555 дугаарт 99696974 илгээх candy) болон Хаан банк 5721081225 Хүлээн авагч: Л.Очбадрах Холбогдох утасны дугаар: 99158191, 94028191 /эгч нарынх нь дугаар/ холбогдож…

Read More

Хар тамхины хэргээр Германы цагдаа нарт баригдсан дипломат албаны хоёр нөхрийн дуулианаар улс төрийн хүрээллийнхний дунд танай хар тамхичин, манай хар тамхичид гэх янзтай бас нэг хөгийн хэрүүл өрнөж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан дипломатуудын хар тамхины хэргийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эхлүүлсэн хэмээн мэдэгдлээ. Түүний хэлснээр бол Ц.Элбэгдорж нь хар тамхины бүлэглэлтэй холбоотой байжээ. Тэгтэл бас зарим хэвлэл, цахим хуудсуудаар Германы шоронд хоригдож буй Туркийн Станбул дахь дэд консул асан Б.Баттүшиг болон түүний ойрын хүмүүсийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “тавиулууд” хэмээн бичиж байна. Тухайлбал, Б.Баттүшигийн төрсөн дүү Б.Баттуяа, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, түүний нөхөр …

Read More

Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга “Сахал” хэмээх хочит Д.Эрдэнэбилэгийг АТГ, ЦЕГ-ийн хамтарсан ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбогдуулан шалгаж буй билээ. Түүнийг Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх Захирал О.Орхон, “Монголын зэс” компаний удирдлага Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар нарын хамт “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн гэмт хэргийн яллагдагчаар татан, улмаар 5 сарын 28-нд цагдан хорьсон юм. Харин өчигдөр Баянзүрх , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүх хуралдан, Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга…

Read More