Author: Business Insider
Монгол Улс 27 жилийн дараа Үндсэн хуулиа өөрчлөх гэж байна. Өнгөрсөнд өрнөсөн болохгүй бүхэн Үндсэн хуулиас үүдсэн юм шиг ойлголт, яриа хөөрөө газар аваад буй. Яг үнэндээ тийм биш. Ардчиллын 27 жилийн түүхийн алдаа бүр улстөрчдийн мөнгө, эрх мэдэлд улайрсан шуналтай холбоотой. Манай сонин өнгөрсөн жилүүдийн бузар булай, болох бүтэхгүй бүхэн Үндсэн хуулиас шалтгаалаагүй гэж бичсэн нь цаанаа ийм учиртай. Учир мэдэх улсын тухайд Үндсэн хуульд хир халдаах дургүй, эцэг хуулийн өөрчлөлт дээр бодолтой ухаалаг хандах хэрэгтэй гэсэн байр суурь барьж суугаа анзаарагддаг. Эрүүл ухаан, энгийн логикоор бодсон ч тийм л дээ. Олон засаг солигдсон нь Үндсэн хуулиас болсон гэвэл…
1991 оны аравдугаар сард УБХ-ын гишүүн, ТББХ-ны дарга, Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийн ахлагч С.Баяр тэргүүтэй УБХ-ын гишүүд Азийн сангийн урилгаар АНУ-д айлчилжээ. Зорилго нь Америкийн их, дээд сургуулийн эрдэмтэн багш нараас Үндсэн хуулийн үзэл /ардчилсан/ баримтлалын талаар номын дуу сонсох байв. Айлчлал амжилттай болж Сан Франциско дахь Азийн сангийн төв оффист уулзалт, ярилцлага хийсэн байна. Уулзалтад оролцсон Азийн сангийн захирал “…Та бүхэн Америкийн олон хотоор аялж их юм үзэж, олон их, дээд сургуулийн багш нараас ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын талаар их зүйл сурч мэдэж байгаа байх гэдэгт найдаж байна. Ингээд ярилцлагадаа оръё. С.Баяр даргатай тусдаа ярилцана. Та гарч…
Төв цэвэрлэх байгууламжид 50 жил хуримтлуулсан лагийг “Эко тайхи” компанийнхан өнгөрсөн оноос хойш боловсруулж, үнэргүйжүүлж байгаа. Олон жил хуримтлуулсан лагийг ухаж, төнхсөнөөс болж хот даяар “өмхийрсөн” билээ. Тиймээс тус компанийнхан үйл ажиллагаагаа хэрхэн явуулж, лагийн үнэрийг хэзээ дарж дуусгах талаар тодрууллаа. Тус байгууламжид ирж байгаа усны бохирдол стандартаас 3-5 их болжээ. Эхний шат дамжлагад бохирыг хоёр шүүлтүүрээр шүүж, өтгөнийг нь ялгадаг аж. Дараа нь 5000 шоо метр эзлэхүүнтэй дөрвөн тунгаагуурт дамжуулна. Тунгаагуур хоногт 190 000 шоо метр бохир шүүдэг байна. Үүний 1000-1500 шоо метр нь 96-98 хувийн чийгшилтэй лаг болдог. Товчхондоо Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа бохирыг өтгөн, шингэнээр нь…
-Эрүүгийн хуулийн заалт шүүгч, прокурор, мөрдөгчийн ажлыг хэд дахин нэмж байна- Аливаа зүйл цаг хугацааны шалгуураар дэвшин дээшилж, урагшлан хөгжиж байдаг. Нийгмийн харилцааг зохицуулдаг хууль, журам ч улс орны хөгжлийг даган улам боловсронгуй болох ёстой. Гэвч 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй манай Эрүүгийн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зарим заалт амьдралд нийцэхгүй байгааг хууль хэрэглэгч олон хүн шүүмжлэх болжээ. Түүнийгээ ч Хууль зүй, дотоод хэргийн сайд болон эрх бүхий албан тушаалтнуудад хүргэдэг ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа гэх. Нийгмийн хөгжлөө дагаад 2002 оны Эрүүгийн хуулийг өөрчлөх нь зүйн хэрэг байсан. 2015 онд шинэчлэн баталсан ч тухайн үеийн…
Аймаг, дүүргүүдийн НАМЗХ-ныхон өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүллээ. НАМЗХ-ныхон 2015 оны зургадугаар сарын 20-ны өдөр V бага хурлаа зохион байгуулсан байдаг. Холбооны дүрэмд дөрвөн жил тутамд нэг удаа Их хурлаа хийх тухай тусгасан байдаг тул хугацаандаа Их хурлаа зохион байгуулах шаардлага хүргүүлж буй нь энэ аж. Шаардах бичгийг 17 аймаг, долоон дүүргийн НАМЗХ-ны дарга нар нэгдэн хүргүүлсэн бөгөөд VI Их хурлыг ирэх сарын 9-нөөс өмнө зохион байгуулах нь зүйтэй гэжээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан шаардах бичгийг хүлээн аваад НАМЗХ-ны удирдлагад үүрэг, чиглэл өгнө гэсэн юм. Мөн тэрбээр “МАН-ын гишүүдийн бүтэц өвөрмөц. Ахмад, дунд үеийнхэн,…
Никитон хамтлагийн 25 жилийн ойн баярын супер шоу 2019 оны 6 дугаар сар 29-ны өдрийн 12 цагаас шөнийн 12 хүртэл Төв Цэнгэлдэх Хүрээлэнд болохоор бэлтгэл ажлаа хийж байгаа билээ. Тэгвэл тоглолтыг урилгаар 30 хөгжлийн бэрхшээлтэй хүнд үнэгүй үзүүлж байгаа аж. Үүгээр ч зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан тусгай хэсэг гаргасан байна. Энэ нь манай улсын хувьд анх удаа гэж хэлж болохоор үзэгдэл бөгөөд цаашид энэ нь жишиг болон тогтох боломжийг нээж байгаа юм байна. Никитон хамтлагийн 25 жилийн ойн баярын супер шоу болоход хоёр хоног үлдлээ. Тасалбарыг ticket.mn, shoppy.mn болон тасалбар борлуулах цэгүүдээс худалдан авах боломжтой. Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 77336006, 90636006, 99052895, 83028888
-Улс, хот хоорондын нийтийн тээврийн ослын 40 гаруй хувь нь шөнийн цагаар гардаг- Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан 2017 оноос “Шөнийн тээвэрлэлтийн ажил үйлчилгээг гүйцэтгэх тухай” тушаал мөрдөгдөж эхэлснээр эрэлт ихтэй 10 чиглэлд шөнийн тээвэрлэлтийн үйлчилгээний давтамжийг нэмэгдүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар Өвөрхангай Арвайхээр, Өмнөговь Даланзадгад, Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ Алтанбулаг, Хэнтийн Чингис хот, БНХАУ-ын Эрээн зэрэг чиглэлүүдэд шөнийн цагт 3113 тээврийн хэрэгслээр 92251 зорчигч тээвэрлэлтэд оролцож байна. Улс, хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн 68 чиглэлийн аялалын үргэлжлэх хугацаа дундажаар 15 – 30 цаг зарцуулдаг нь шөнийн цагаар тээвэрлэлт гүйцэтгэх шалтгаан болдог. Харин сүүлийн жилүүдэд хот хоорондын…
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, ХЭҮК, Эмнести интернэшл төрийн бус байгууллага, Фрейдрих Эбертийн сан хамтран НҮБ-аас жил бүр тэмдэглэдэг Эрүүдэн шүүлтийн хохирогчдод туслах дэлхийн өдрийг тохиолдуулан өчигдөр (2019.06.26) Төрийн ордонд “Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн тавьсан илтгэлийнхээ үеэр “Эрүүдэн шүүхийг зогсоох гэж оролдмогц Ц.Элбэгдорж дуудаад, толгой түрүүгүй загнасан…” хэмээн дурьдаад авчээ.
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орж үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэн богино хугацаанд үерлэх магадлал өндөр байгаа учир голын эрэг дагуу аялал зугаалгаар явах иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Түүнчлэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй, орхихгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчих, гэр хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх, голын салаа, үерийн аманд отоглож хоноглохгүй байх, үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулж байна.
Баримт-1 АН-ын дарга С.Эрдэнэ Дундговь аймагт намынхаа гишүүдтэй уулзалт хийхээр очсон боловч хөөгдөөд буцсан тухай мэдээлэл хэвлэл, цахим сүлжээгээр таржээ. Ерөнхий сайд асан Ж.Наранцацралтыг парламентад элч төлөөлөгчөөрөө сонгон илгээж байсан, ардчиллын үнэ цэнэ, шударга ёсны үнэлэмж, мэдрэмж өндөр Дундговийнхон С.Эрдэнийг уриа лоозон, шаардлага, эсэргүүцэл, шүүмжлэлтэй угтсан нь энэ аж. Үүний дараа С.Эрдэнэ товлосон уулзалтаа хийлгүй буцсан байна. Баримт-2 АН-ын дарга С.Эрдэнэ Өвөрхангай аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийхдээ өөрийг нь шүүмжилж, эсэргүүцэж буй гишүүдээ “томоотой болгох” арга хэмжээг урьдчилан авчээ. Өвөрхангай аймгийн АН-ын дэд дарга П.Алтангэрэлд аймгийн Цагдаагийн газраас албан бичиг ирүүлж, С.Эрдэнийн уулзалтын үеэр жагсаал, цуглаан зохион байгуулахгүй байхыг анхааруулж,…
